Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Улаанбаатар хотоос 450 км, Мандалговь хотоос 175 км, Өлзийт сумаас 80 км, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 33 км зайд, Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газрын баруун талд байрладаг.
2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг ээлжиндээ 30-40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий 20 гэр буудалтай. Гүний цэвэр ус, боловсон ариун цэврийн өрөө, шүршүүр бүхий байгууламжтай.
Цагаан суварга, Дэл уулын зураг, Дөрөө хангинах, Хөх цав, Хэвтээ босоогийн агуй зэрэг газраар аялах боломжтой. Тэмээн аялал хийх, морин аялал хийх, ингэ саах, монгол гэр барих, шагайгаар наадах зэрэг нэмэлт үйлчилгээг зохион байгуулдаг.
Facebook: Gobi Suvarga
Утас: 99983003, 99598466