Дорнод - Баян Буйр бааз

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт УБ хотоос 1000 км, Чойбалсан хотоос 340 км, Буйр нуурын баруун хэсэгт төв замаас 1 км зайд, нуурын эрэг дээр байрладаг. Нэг ээлжиндээ 80-90 хүн хүлээн авах хүчин чадалтай. Монгол гэр болон шовгор модон байшинд байрлах боломжтой. Монгол гэрт 4-5 ортой, байшин байрууд 3-4 ортой. Буйр нуурын эрэг дээр наранд биеэ шарах, караоке дуулах, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох боломжтой. 

Нуурын багахан зайд замаг ихтэй бөгөөд тус замаг нь хүний эрүүл мэнд гоо сайханд ач тустай болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Баазын ойролцоо усны шувууд хавар намартаа ирж чуулдаг учир шувуу ажиглах боломжтой.

  • Өглөөний цай үнэгүй. Өглөөний цайнд өрөм, талх, боорцог, сүүтэй цай өгнө.
  • Захиалгаар шарсан загас, загасны шөл, үхрийн борцтой шөл хийж үйлчилнэ.
  • Гүүний саам уух боломжтой.


Утас:
89657666, 
99587666,
Facebook: БАЯН БУЙР амралт