Завхан аймгийн жуулчны баазуудын хамгийн хол нь аймгийн төвөөс 130 километрт байрлах "Отгон буянт хангай" нэртэй Отгонтэнгэр уулын өвөрт байрлах тус жуулчны бааз юм. Завхан аймаг, Отгон сум, Отгонтэнгэр уулын бэлд, УБ хотоос 1100 км зайтай байрладаг. Нэг ээлжиндээ 60 хүртэл хүн хүлээн авах хүчин чадалтай.
Нэмэлт үйлчилгээ: Мөнх цаст Отгон тэнгэрийн орчинтой танилцах явган аялал хийх, орчны нууруудад сэлэх, морь унаж, үхэр тэргээр аялж зураг авхуулах, монгол үндэсний уламжлалт хоол хүнс зооглох, үндэсний тоглоом, наадгайгаар тоглох, монгол үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, малчин айлд зочлох боломжтой. Мөн захиалгын дагуу тэмдэглэлт баяр, хүлээн авалт зохион байгуулна. Сургалт семинар зохион байгуулах орчныг бүрдүүлэх боломжтой.
Утас: 99960088