Монгол шилтгээн цогцолбор нь Улаанбаатар хотын зүүн хэсэгт Гачуурт тосгонд байрладаг. Туул голын хөвөөнд Богд хан уулын энгэрт нийслэл хотын тэг цэгээс 20 км зайд оршдог. Тус цогцолбор нь Монголын анхны нийслэл Хархорум хотын өнгө төрх хэв маягийг илтгэсэн уран сэтгэмж бүхий байгууламж юм. Сүм хийдийн уран барилгын загвараар, дотор засал чимэглэлд Монголчуудын гар урлалын гайхамшгийг шингээж бүтээсэн.
Зочид жуулчид "Их хөлгөн асар” хэмээх төв ресторан, үндэсний хэв шинжтэй чулуун гэрүүд, сүм хэлбэрийн зочид буудлын байруудаар үйлчлүүлэх боломжтой. Цогцолборын урд хэсэгт Туул голын усанд сэлэх, эрэг дээр наранд биеэ шарах газар бий. Мөн галын наадам хийх талбай, гадаа сууж тухлах гарден, хөл бөмбөг, элсний волейбол тоглох талбайтай. Цогцолборын баруун талд үндэсний эсгий гэрүүд, бэсрэг наадмын талбай, мөн Чингисийн өргөө хэмээх гэр ресторан байрладаг. Ресторануудад нэгэн зэрэг 250 зочин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд зуны улиралд 500 кв метр гаднах талбайд хүлээн авалтын зоогийг зохион байгуулах боломжтой. Монгол, хятад, европ хоолны үйлчилгээг захиалгаар хийх ба “Ханброй” үйлдвэрлэлийн задгай шар айргаар үйлчлэх боломжтой. Жуулчдад үндэсний хоол, үндэсний хувцас, урлагийн олон төрөлт арга хэмжээг санал болгодог.
Байршуулах үйлчилгээний байрууд:
Үндсэн ба нэмэлт үйлчилгээ:
Утас: 99092819
Facebook: Монгол Шилтгээн - Hotel Mongolia
E-mail: hotelmongolia@gmail.com