Булган - Монгол Алтай бааз

Монгол Алтай бааз нь 2002 онд байгуулагдсан. Рашаант сумын төвөөс баруун тийш 20 км, УБ хотоос 280 км зайд, Хархорин-Эрдэнэзуу руу явах төв замын дагуу Элсэн тасархайн зүүн талд хаяа залган оршдог. Нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах боломжтой. Нийт 40 монгол гэр, 12 шүршүүр, саун ба 14 суултуур бүхий ариун цэврийн байгууламж, 11 байшин буудалтай. 

Жил бүрийн 4-р сарын 1-ээс 10-р сарын 30-ны хооронд ажилладаг. Өвлийн улиралд захиалга авч үйлчилдэг. Өвлийн дулаалгатай гэрүүд болон гэр ресторанаар үйлчилнэ. Захиалгаар морь, тэмээ унуулах, нум сум харвуулах, монгол гэр бариулах ба үзүүлэх, малчин айлд зочлуулах, галын наадам зохион байгуулах боломжтой. 

 

Утас: 99053139, 95208480
Facebook: Elsen Tasarkhai Mongol Altai Tour Camp
E-mail: mrsnershine@gmail.com