Туст бааз нь Булган аймгийн төвөөс 78 км, Хөвсгөл аймгийн Мөрөн хот орох зам дагуу Хутаг-Өндөр сумаас 55 км, Уньт багийн нутагт Жаргалант уулын бэлд “Шар Хүнгүй” гэдэг байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Нэг ээлжиндээ 30-40 хүн хүлээн авах хүчин чадалтай.10 гаруй байшин болон гэрүүдтэй. 40 хүний суудал бүхий ресторантай. Халуун хүйтэн ус бүхий боловсон ариун цэврийн өрөөтэй. Гэрэл цахилгаанаар хангагдсан, бага оврын дизель станцтай. Гар утас, интернэтийн сүлжээтэй.
Баазаас 5-10 км зайд унтарсан галт уул болох Уран тогоо, Тулга уул, Бүрхээр уулс зэрэг байгалийн дурсгалт газрууд оршдог. Мөн рашаан булгийн цэнгэг ус, үзэсгэлэнт байгаль, эрүүл агаар, ургамал цэцэгсийн сайхныг мэдэрч алжаалаа тайлан амрах боломжтой.
Утас: 99726767
Facebook: Туст жуулчны бааз
E-mail: delgerbat0830@yahoo.com