Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт УБ хотоос 1000 км, аймгийн төвөөс 4 км зайд байрладаг. Жуулчин - Алтай ХХК анх 1991 онд байгуулагдсан. Говь-Алтай аймгийн үзэсгэлэнт сайхан байгаль, ард түмний уламжлалт соёл зан заншлыг гадаадын жуулчдад сурталчлан таниулах, үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан.
Энгийн монгол 12 гэрт 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Ресторан, боловсон ариун цэврийн өрөө, халуун устай, төвийн эрчим хүчний холболттой.
Улирлын чанартай нээгддэг. Жил бүр 6 - 9 дүгээр сард аймгийн нутаг дэвсгэрт буй Монгол Алтайн нурууны Хантайшир, Хар азарга, Эмээлцэг, Гичгэнэ, Ажбогд, Хөх сэрхийн нуруу, мөнх цаст Сутай, Бурхан буудай уул, Хасагт хайрханы уулс, Хүйсийн говь, Шаргын говь, Хонин усаны говь, Цэнхэрийн говь, Номингийн говь, Тонхил, Алаг, Дөргөн, Бигэр, Эрээн нуурууд, Завхан, Чацран, Биж, Сагсайн голууд болон тэдгээрт амьдрах зэрлэг ан амьтан, ховор ба ховордсон ургамал цэцэгсийг 3 чиглэлийн маршрутаар жуулчдад үзүүлж сурталчлах аяллуудыг зохион байгуулдаг.
Утас: 99054649
E-mail: juulchin_altai@yahoo.com
Facebook: Жуулчин - Алтай ХХК