Завхан - Хожуулын гол бааз

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт УБ хотоос 840 км, Улиастай хотоос 180 км, баруун аймгийн чиглэлийн төв замаас урагш 15 км зайд Хожуулын голын савд элсэн бөөрөг, шинэсэн тармаг ойн дунд байгалийн үзэсгэлэн цогцолсон нутагт байрладаг. Хангай нуруу, Тарвагатайн нуруунаас эх аван урсдаг Идэр, Хожуулын голын савд, байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм.

Тус бааз нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэр болон амрагчдын тохилог байртай. Жуулчдын тав тухыг бүрэн хангасан, 2-8 ортой тохилог модон байрууд болон 2-8 ортой тохилог гэрүүдэд хүлээн авч үйлчилдэг. Халуун хүйтэн устай нийтийн боловсон ариун цэврийн өрөөнөөс гадна дотроо ариун цэврийн өрөө, шүршүүр бүхий байруудтай. Хавар 4 сараас намар 10 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг.

Халуун саун, бэлэг дурсгалын болон аяллын хэрэгслийн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Байгууллага хамт олны тэмдэглэлт арга хэмжээнүүдийн захиалга авч орчныг бүрдүүлэх захиалгат үйлчилгээг гүйцэтгэх боломжтой. 

Шатар, шагай, даалуу тоглох, ширээний теннис болон биллярд тоглох, нум сум харвах, оньсон тоглоомоор тоглох, сагс болон гар бөмбөг тоглох, үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, гэрээт малчин айлд зочлох зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. 

 

Утас: 99899951, 99747161
E-mail: gundsambuudogoo@gmail.com
Facebook: Хожуулын Гол Жуулчны Бааз