Баян-Өлгий - Голден ийгл турс бааз

Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос баруун зүгт 4 км зайд Ховд голын хойд эрэг дээр байрладаг.  Одоогоор 16 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тус бүр 2 ортой 4 жижиг амрах байр, тус бүр нь 2-4 ортой энгийн 4 гэртэй. Халуун хүйтэн устай шүршүүр, орчин үеийн боловсон бие засах газартай. Явган хүний зам, нарны сүүдрэвч, ногооны талбайтай. Тус баазаас Алтай Таван Богд - Цагаан гол - Хотон нуур - Хурган нуур - Бага түргэний хүрхрээ маршрутаар 5 өдрийн 550 км замын аялал хийх боломжтой.

 

  • Дотоодын жуулчинд нэг ор 30000 төгрөг
  • Гадаад жуулчинд нэг ор 35000 төгрөг
  • Жийп машины нэг өдрийн түрээс 100 000 төгрөг
  • Фургон машины нэг өдрийн түрээс 90 000 төгрөг 

 

Утас: 99422026 
Facebook: Golden Eagle Tours - Mongolia
E-mail: eagletouragency@gmail.com