Баян-Өлгий аймгийн төвөөс 50 км зайд, Толбо сумын Толбо нуурын эрэгт байрладаг. Толбо нуур нь Баян-Өлгий аймаг дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур юм. Тус Толбо нуурын эрэгт манай бааз байрладаг. Жилийн аль ч улиралд ирж амрах боломжтой. Монгол болон казак гэр, тохилог байшинд байрлана. Казак үндэсний соёл уламжлалтай танилцах, казах үндэсний хоолыг амтлах, бүргэдтэй зургаа авхуулах, орчны бүсэд аялал хийх боломжтой. Нуурын эрэг орчмоор зугаалах, усанд сэлэхэд тохиромжтой.
2015 онд нээгдсэн, нийтийн 3 өрөө бүхий тоосгон байшинтай, 10 гэртэй, нэг дор 80 хүн байрлуулах боломжтой. Баазын ресторан 100 хүний багтаамжтай бөгөөд хурим, насны ойн баяр, даахь үргээх ёслол гэх мэт аливаа арга хэмжээний захиалга авна.
Машины зогсоолтой, харуул хамгаалалтын албатай, биллярд тоглох өрөөтэй, гар бөмбөг, сагсан бөмбөг тоглох талбайтай, хүүхдийн тоглоомын талбайн тохижилттой. Алжаал тайлах өрөө бүхий саунтай, лаундр буюу угаалга үйлчилгээтэй, боловсон ариун цэврийн өрөөнүүдтэй.
Байрлах үнэ: Байрлах үнэнд өглөөний цай багтсан.
Утас: 80607070, 99428888
E-mail: ulgiitolbotour@yahoo.com
Facebook: Толбо нуур амралтын газар