Баян-Өлгий - Уэст Монголиа трэвэл бааз

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 3 км зайд, Сагсай сум руу явах замд уулын энгэрт байрладаг.Тус бааз нь салбартаа тэргүүлэгч операторууд болох Грийт Чингис, Цэрэн Турс, Грэйт Степс зэрэг олон компаниудтай хамтран ажиллаж талархлыг нь хүлээж чадсан бааз юм. Төвийн цахилгаан шугам болон интернетэд холбогдсон. Орчин үеийн стандартад нийцсэн шүршүүр, боловсон ариун цэврийн өрөө, харуул хамгаалалт бүхий машины зогсоол, тав тухтай саравч сүүдрэвч зэргийг тохижуулсан. Нэг ээлжиндээ 30-40 хүн хүлээн авах боломжтой. 

  • 2-5 хүний багтаамжтай нийт 15 гэртэй
  • 5-6 хүний багтаамжтай 2 байшинтай
  • Ресторан 50 хүний багтаамжтай


Нэмэлт үйлчилгээ:

  • Зочид, жуулчдын хүсэлтээр казах үндэсний зоог болох бешбармах, адууны каз болон монгол үндэсний зоог болох боодог, хорхог захиалгаар хийж үйлчилнэ.
  • Казах үндэсний хөгжим домборын ая, үндэсний дуу бүжгийг хослуулсан тоглолт үзүүлэх 
  • Онгоцны буудал, ойролцоох хилийн боомт, аялал эхлэх ба дуусах цэгүүдээс зочдыг тосч авах, хүргэж өгөх үйлчилгээг үзүүлдэг.
  • Хамтран ажилладаг компани, хувь хүмүүсийн хүсэлтээр аялал зохион байгуулж өгөх бүрэн боломжтой.

Утас: 99414015
Facebook: West Mongolia travel
E-mail: travelwestmongolia@gmail.com