Энэхүү бааз нь Өвөрхангай аймгийн Уянга сум Хангайн нурууны зүүн урд хэсэгт Хүйсийн найман нуурын хамгийн үзэсгэлэнт Ширээт нуурын зүүн урд эрэгт байрладаг. Нэг ээлжиндээ 50-60 жуулчин хүлээн авах хүчин чадалтай. 40 хүний багтаамжтай хурал, сургалт, семинар зохион байгуулах боломжтой. Европ, Монгол хоолны гэр ресторан. Жуулчин хүлээж авах тохилог 10 гэртэй. Орчин үеийн стандарт шаардлагыг хангасан шүршүүр, ариун цэврийн өрөөнүүдтэй.
Аялал: Морин болон сарлагийн аялал, Явган аялал, Усан завины аялал, Орчин тойрны үзэсгэлэнт байгаль болон түүх соёлын үзмэрүүдийг үзүүлэх (Галт уулын тогоо, шувуу харах, цэцэг үзэх).
Зочид буудлаас санал болгодог үйлчилгээ: Ресторан, Сагсан бөмбөг, Малчин айлд зочлох,Тэмээ унах,Шувуу харах,Монгол үндэсний тоглоом, Моторт завины аялал, Хүүхдийн тоглоомын талбай