Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт Хөвсгөл нуурын баруун эрэгт, Жанхайн даваанаас 25км зайд буюу баазуудын хамгийн төгсгөлд байрладаг. Уул ус, мод цэцэг алагласан "Онгологийн ар царам" хэмээх байгалийн үзэсгэлэн дунд оршдог. Нийт 110 хүртэл хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай.
- Модон тавилга бүхий сийлбэртэй 11 монгол гэртэй
- Цэлгэр цонхтой, дотроо ариун цэврийн өрөө, шүршүүр бүхий 12 зуны дүнзэн байшинтай
- Өвөл зунгүй хүлээж авах боломжтой 5 байшинтай
- Ил гал бүхий зуны гал тогоотой
- Цэлгэр том цонх бүхий 60 хүртэл хүний багтаамжтай ресторантай
- Гэрэлтүүлэг бүхий хүүхдийн тоглоомын талбайтай
- Бүжгийн болон галын наадмын талбайтай
- Саунтай
Амрагчдын захиалгын дагуу дараах үйл ажиллагааг хийх боломжтой.
- Бариа засал хийх
- Орон нутгийн хөтөчтэй завин аялал, морин аялал, явган аялал хийх
- Галын наадам зохион байгуулах
- Хурал зөвлөгөөний байр танхим бэлдэх
- Жуулчдад зориулсан монгол ахуй заншилтай танилцах хөтөлбөр зохион байгуулах
E-mail: ongologtour@wens.mn
Website: www.wens.mn
Facebook: Ongolog tour tourist camp, Khuvsgul/ Онголог тур жуулчны бааз, Хөвсгөл
Утас: 89858212, 89108878