Майдар сан жуулчны бааз нь УБ хотоос 480 км, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос урагш 4 км зайд, үзэсгэлэнт Булган уулын урд хормойд Урд Тамирын голын хөвөөн дээр байрладаг. 70 хүн хүлээн авах боломжтой гэрүүд, 80 хүний суудалтай ресторан, нэгэн зэрэг 6 хүн ашиглах боломжтой боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Бааз орчмын бүсэд Булган уул, Цэнхэрийн халуун рашаан, Гялаан хайрхан, Суварга хайрхан, Хөх сүмийн хүйтэн рашаан, Хөх нуур зэрэг газрууд байдаг.
Булган уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Зүүн хормойд нь Жамганы рашаан, баруун хэсэгт нь Ганц модны рашаан ус байдаг. Үнэмлэхүй өндөр нь 1980 метр, харьцангуй өндөр нь 280 метр. Уулын энгэр дээр том жижгээр дүрсэлсэн 7 бурханы дүр байх ба голд нь дүрслэгдсэн Богд Зонховын дүрийг XYIII - XIX зууны үед бүтээсэн байдаг. Тэдгээрийн урд алдарт Заяын гэгээний хүрээ буюу одоогийн Архангай аймгийн угсаатны музей би. Анх "Чантын хөндий" гэдэг газар 1631 онд байгуулагдсан хүрээ бөгөөд 1696 онд Заяын гэгээний хүрээ болгон өргөжүүлсэн. 1997 оноос аймгийн музей болгосон.
Утас: 99333686, 99887139, 99150237
E-mail: maidarsan9985@gmail.com,
Facebook: Maidar-san tourist camp