Өгий далай жуулчны бааз нь 2006 онд байгуулагдсан бөгөөд монгол ёс заншил, соёл урлаг, үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газрууд, Өгий нуурыг сурталчлан таниулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2022 он хүртэл 10420 дотоодын амрагч, 5000 гаруй гадаадын жуулчдыг хүлээн авсан. Аялагч жуулчдад амрах тав тухтай орчин, амт чанар сайтай мэргэжлийн тогоочийн хоол, чанартай, соёлтой үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилладаг.
Моторт завь болон сэлүүрт завиар аялах, загасчлах, явган аялах, гүүний саам уух, малчин айлд зочлох, нуурын эрэгт наран шарлага хийх, од ажиглах, сагсан бөмбөг болон гар бөмбөг тоглох, хөлбөмбөг тоглох зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
Түүхийн дурсгалт газрууд болох Хархорин хотын түүхэнд холбогдох археологийн дурсгалтай танилцах, Түрэгийн язгууртны дурсгал Хөшөөт цайдамд очих, Орхон Тамирын бэлчирт очих, Өгий нуурын мандлаар аялах, Номын булаг дээр очих, Цогт хунтайжийн балгасыг үзэх зорилгоор орчны бүсэд аялах боломжтой.
Өгий далай баазад хүрэх
Facebook: Өгий далай жуулчны бааз
Утас: 99058699, 80272299, 80812299
E-mail: suren_ts699@yahoo.com
Website: www.ugiinuur.mn