Архангай - Хатан Өгий бааз

Хатан-Өгий жуулчны бааз нь Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Өгий нуурын урд эрэг дээр Зүүн Хясаа” нэртэй газарт байрладаг. УБ хотоос 340 км, Архангай аймгийн төвөөс 130 км, Хархорин сумаас 70 км, Түрэгийн Хөшөөт Цайдам дурсгалаас 22 км, Өгийнуур сумын төвөөс 30 км зайд оршдог. 

Өгий нуур нь 2570 га талбайтай, эргийн шугамын урт 2.7 км, гүн нь 17.5 метр, эзлэхүүн нь 171 сая метр куб юм. Өгий нуур нь 1998 онд олон улсын Рамсарын конвенцид бүртгэгдэж, 1999 онд Зүүн хойд Азийн галуу нугасны овгийн шувуудыг хамгаалах сүлжээнд нэгдсэн. 2006 онд Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Өгий нуурын бүсэд 266 зүйл ургамал, 20 зүйл хөхтөн, 15 зүйл загас, 83 зүйл усны шавьж,129 зүйл шувуу, 3 зүйл мөлхөгч, 2 нутагтан 1 зүйл байгааг тогтоосон бөгөөд нүүдэллэн ирдэг 203 зүйл шувуу бүртгэгдсэн байна.

Үзэсгэлэнт Өгий нуурын эргээр аялах, шувуу ажиглах, нууранд моторт болон сэлүүрт завиар аялах, спорт загасчлал хийх, усны мотоцикль болон чирэгч бананан завь туршиж үзэх боломжтой. Ойролцоох малчин айлд зочлох, морь унах, галын наадам хийх, од харах, нум сумаар харвах, сагс болон элсний волейбол тоглох, хөл бөмбөг тоглох, шатар даам тоглох зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлж болно.  Үндэсний махан хоол буюу хорхог, боодог хийх, бэсрэг наадам болон урлагийн тоглолт зэргийг захиалгаар зохион байгуулна. 

Хатан - Өгий жуулчны бааз нь 60 - 70 хүн хүлээн авах хүчин чадалтай. 

  • Бүрэн сийлбэртэй 8 ханатай люкс гэр
  • Бүрэн сийлбэртэй 5 ханатай люкс гэр (Ариун цэврийн өрөөтэй)
  • Цомцог тооно бүхий 5 ханатай 20 гэр
  • Сийлбэртэй 10 ханатай энгийн гэр (Өдрийн 3 хоол, захиалгат Монгол хоолтой)
  • Цаатны 3 урц
  • Ресторан (Ази, европ хоолоор үйлчилнэ)


Утас
:
99184647, 99112952, 80174647
Facebook: Khatan-Ugii tourist camp
E-mail: khatanugiicamp@gmail.com