Цэцэрлэг хотоос 28 км, д.т.д 1860 метр, газрын гүнээс 860С халуун гардаг. Монголд халуунаараа хоёрдугаарт ордог рашаан. Газрын гүнээс 1 секундэд 10 литр ундран гардаг. Найрлага бүтцийн хувьд ердийн шүлтлэг бөгөөд хүхэрт ус төрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг ашигт эрдэс бүхий рашаан юм.