Дорнод - Ухаа арал амралт

Дорнод аймгийн төвөөс 13 км, баруун цементэн гүүрнээс баруун тийш 1.3 км зайд Хэрлэн голын урд хөвөөн дээр, байгалийн үзэсгэлэнт Ухаа хошууны энгэрт байрладаг. Ухаа арал амралтын газар нь 2-4 ортой гэр буудал ба байшин буудлаар үйлчилнэ. Кабелийн ТВ үзэх, захиалгат хоол үйлчилгээ авах, Хэрлэн голын усанд сэлэх, загасчлах, шагай тоглох, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис тоглох, караоке дуулах, диско танхимд бүжиглэх, морь унах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.

 

Утас: 99588909
Facebook: "Ухаа арал" амралтын газар