Дундговь аймгийн Өлзийт сумаас 70 км, УБ хотоос 440 км, Мандалговь төвөөс 167 км, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 40 км зайтай, байгалийн үзэсгэлэнт Цагаан суваргын зүүн талд хойд өргөрөгийн 44 34 7330, зүүн уртрагийн 105 47 137 солбицолд уулын хөндий говь дунд байрладаг.
Цагаан суварга бааз нь 2003 онд байгуулагдсан бөгөөд их говийн үзэсгэлэнт, гайхамшигт үлгэрийн орон гэмээр шавар ханан хавцал, уран сүмбэр шавар довцог, эрт галавын их далайн эрэг ирмэг, өргөн их говийн суваргын цав, 70 метр урт үргэлжлэх Хэвтээ босоогийн агуй, говь нутагт түгээмэл бус хайлаасан төгөл, элсэн манхан, Дэл уулын үзэсгэлэн төгөлдөр хадан хавцал, хадан зургийн галерей буюу хүрлийн үед холбогдох үй олон хадны зураг, эртний ургамал амьтдын үлдэгдэл өвөрмөц сонин тогтоц, аргаль угалз, янгир ямаа, цагаан зээр, хар сүүлт, хулан, үнэг, чоно гэх мэт зэрлэг ан амьтан, модлог бутлаг ургамал, нүд алдам тал нутгийн үзэмжинд тулгуурлан олон мянган жуулчдыг хүлээн авч үйлчилсээр ирсэн. Мандалговь хотоос засмал замаар 126 км яваад тэнд тавигдсан тэмдэгээр зүүн тийш эргэж, шороон замаар 42 км явж хүрнэ.
Жуулчны бааз дээр G-mobile сүлжээтэй, нар салхины цахилгаан үүсгүүртэй, гүний худагтай. 45 гэрт 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Ариун цэврийн өрөөнд эрэгтэй 8, эмэгтэй 8 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. 24 цагийн ажиллагаатай халуун хүйтэн устай шүршүүртэй. 100-150 хүн хүлээн авах рестораны тохижилттой. 16 ор бүхий байшин буудалтай. Бэлэг дурсгалын дэлгүүрээр үйлчлүүлж, спорт тоглоомын талбай, оюун ухаан хөгжүүлэх тоглоомын өрөөнд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
E-mail: ts_suvarga@yahoo.com
Facebook: Цагаан суварга жуулчны бааз - Tsagaan suvarga tourist camp
Утас: 99051514, 88060079