Эрдэнэ Зуу хийдээс 500 метр зайд оршдог ба люкс ангиллын өрөө болон энгийн ангиллын өрөө, 60-70 хүний багтаамжтай ресторан, алжаал тайлах саун, бар лоунжаар үйлчлэхийн зэрэгцээ найрсаг, эелдэг үйлчилгээ, тав тухыг хангасан. Их Хорум зочид буудал нь нийт 5 давхар барилгад 27 өрөөтэй. Өрөө бүр нь өөр өөрийн гэсэн онцлогтой.
Ресторан: Итали пицца, Аргентина маягаар шорж шарсан үхрийн махнаас эхлээд олон орны амт бүхий хоолоор үйлчлэх, өндөр зэрэглэлийн Итали хоолны Их Хорум ресторантай. Хүний биед хор нөлөөгүй, тосгүй, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний зохицлыг дээд зэргээр хангаж эко хэрүүл хоолыг бэлдэж гаргадаг. Их Хорум ресторан нь 10:00 цагаас үдшийн 00:00 цаг хүртэл ажилладаг.
Хурлын танхим: 10-20 хүний багтаамжтай, утасгүй интеернеттэй, тохилог орчинд хурал зөвлөгөөн, бизнес уулзалт, ярилцлага, сургалт, зохион байгуулахад тохиромжтой. Нэмэлт дуу дүрсний тоног төхөөрөмжийг захиалгаар байрлуулна.
Саун: 12м.кв талбай бүхий бассейн, жакуз, шүршүүр, финлянд стандартын саунтай. Нэг дор 4-6 хүн орох боломжтой.
Фитнес өрөө: Хамгийн сүүл үеийн Impulse брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба нэг дор 6-8 хүн хичээллэх боломжтой.
Хаяг: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнзуугийн гудамж, Их Хорум зочид буудал