Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт Горхи Тэрэлжийн Залаатын ам хэмээх өвөрмөц тогтоц бүхий сүрлэг уулсын энгэрт амьд байгалийн үзэсгэлэн хийгээд алжаал тайлах тав тухыг хамтад нь мэдрэх боломж нөхцөлтэй. Амралтын байшин бүрийг цэвэр мод болон байгалийн өнгөт чулуугаар доторлон чимэглэж, амралтын өрөө бүрийг өвөрмөц өнгө төрхтэй болгож тохижуулсан.
Орчин үеийн техникийн шийдэлтэй 128 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторанд мэргэжлийн ахлах тогоочийн ур чадвар шингэсэн нэрийн хоолоор үйлчлүүлэх боломжтой. Дэлхийн шилдэг сархад, дарс, шинэхэн хуурсан кофены амтыг байгалийн үзэмж төгөлдөр сайхан орчинд тухлан хүртэх боломжтой. Камен зуух бүхий VIP лоунжтай.
Нийт 155 хүн хүлээн авах хүчин чадалтай люкс, энгийн, хосын болон гэр бүлийн гэх мэт тус бүр 1-4 ортой өрөөнүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой. Амралтын өрөө бүр харилцан адилгүй, өөр өөрийн өвөрмөц онцлог харуулсан тохижилттой. Мөн Монгол уламжлал ба орчин үеийн загварыг хослуулсан хүннү загварын 20 гэртэй.
Үйлчилгээ, өрөө танхим, талбайнууд:
E-mail: tereljmountainlodge@gmail.com
Facebook: TERELJ MOUNTAIN LODGE
Утас: 70239999, 8090-5588, 8080-8300