Өмнөговь - Говийн өргөө бааз

Өмнөговь аймгийн Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын алдарт Ёлын амнаас хойш 2018 онд шинээр үүсгэн байгуулагдсан. УБ хотоос 610 км, Даланзадгад хотоос 35 км зайтай.

  • Ёлын аманд хамгийн ойр байрлалтай
  • Хангай, говь хосолсон үзэсгэлэнт байгальтай
  • Говийн аялал жуулчлалын гол маршрутын дагуу байрладаг
  • Уулын орчимд нэн ховор төрлийн, дэлхийн Улаан номонд бүртгэгдсэн ёл шувуу, бусад төрлийн жигүүртнүүд, ирвэс, янгир, аргаль, мэрэгч амьтад, дэлхийд нэн ховордсон мөнх ногоон арц, эмийн болон эмийн бус ургамал, зүйл бүрийн цэцэгс ургадаг.
  • Байгалийн цэнгэг агаартай, тоос шорооноос хол
  • Дуу чимээнээс тусгаарлагдсан намуухан орчинд амрах бүрэн боломжтой.

Хүчин чадал:

  • Орчин үеийн шинэлэг шийдэл бүхий нэг ээлжиндээ 150 – 300 хүн хүлээн авах хүчин чадалтай, монгол өргөө бүхий гэр ресторан
  • Хагас люкс болон стандарт байдлаар тохижуулсан, нэг ээлжиндээ 50 – 60 хүн авах боломжтой тохилог 15 гэртэй.
  • Боловсон бие засах газар, халуун хүйтэн ус бүхий шүршүүртэй.
  • Юнитель, Жи мобайл, Скайтель утасны сүлжээ барина.
  • Байгалийн гүний цэнгэг цэвэр ус бүхий худагтай.
  • Эрүү ахуйг хангасан хөргөгч, хөлдөөгч бүхий тоног төхөөрөмжтэй.
  • Европ, Ази, Монгол хоолоор үйлчлэх бөгөөд өөрсдөө тарьж ургуулсан экологийн цэвэр хүнсний ногоо, цэвэр сүү, цагаан идээгээр үйлчилнэ. Захиалгаар хорхог, боодог, шорлог хийж үйлчилнэ.

 Үйлчилгээ:

  • Ардын ёс заншил, түүх дурсгалын баримтат болон уран сайхны кино үзвэр
  • Ардын урлагийн тоглолт
  • Уламжлалт тоглоомууд
  • Бэсрэг наадам
  • Од дурандах
  • Уулын морин аялал
  • Уулын тэмээн аялал
  • Уулын дугуйн аялал
  • Уулын явган аялал
  • Уулын фото аялал
  • Говийн малчин айлд зочилж нүүдэлчдийн ахуйтай танилцах
  • Гэр музей
  • Бэлэг дурсгалын дэлгүүр

 Утас: 88102588, 80675599, 99105563

И-мэйл: gobiinurguu@gmail.com

Фэйсбүүк: Говийн өргөө жуулчны бааз