Говьсүмбэр - Боржигон голомт амралт

Боржигон голомт амралт нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Y багийн нутагт Өлзийт голын дэнжид УБ хотоос 253 км зайд байрладаг. Замын-Үүд чиглэлийн засмал замаар 250 км яваад зүүн гар тийш шороон замаар 3 км явж хүрнэ. Аймгийн төвөөс урагш засмал замаар 18 км явж мөн адил зүүн гар тийш зам салж 3 км явна. Говьсүмбэр аймгийн гол зорих газар болох Чойрын Богд уул баазаас 20 км зайд байдаг.

Эзэн богд Чингис хааны дээд өвөг Бодончар сэцнээс үүсэлтэй Их Монгол Улсын гал голомтыг залгамжлагч Боржигон түмний түүх соёл, ёс заншил, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх зорилгоор Боржигон голомт – амралтын газрыг Боржигон сэцэн вангийн хошууны үе үеийн ноёдууд төрийн хэргээ явуулж байсан түүхэн буурийг түшиглэн байгуулсан.

8 байшин, энгийн 2 гэр,  8 өргөө гэр, ёслол хүндэтгэлийн өргөө, задгай тайз, Боржигон зоог ресторан, караоке өрөө, биллярд, теннис, спорт талбай, био 00, машины зогсоол зэргийг барьж байгуулсан. Боржигон төгөл байгуулж гүний худаг гаргаж, бохир ус цэвэрлэх төхөөрөмж барьсан. 


Нэмэлт хөтөлбөр

  • Боржигон түмний түүх соёл, ёс заншил, өв уламжлалыг дэлгэсэн музей үзэх
  • Боржигон сэцэн вангийн хошууны ноёд чуулж, төрийн хэрэг явуулж байсан түүхэн буурийг үзэх
  • Боржигон зоогт монгол хоолоор зоог барих
  • Нүүдэлчин ахуйтай танилцах, биечлэн оролцох (сааль саах, малд явах, араг савраар аргал түүх, хонь хурга ялгах, мал услах, цагаан идээ хийлцэх) гэх мэт
  • Морь ба тэмээ унах
  • Мор, тэмээ, үхэр тэргээр явах
  • Бөө мөргөлийн зан заншилтай танилцах, хүсвэл онго сахиусны буулт үзэх
  • Өлзий толгойд гарч өглөөний нар харах
  • Ардын тоглоом наадгайгаар наадах
  • Спорт, урлагийн уралдаан тэмцээн зохион байгуулах
  • Сагсан бөмбөг, гар бөмбөг, биллярд, ширээний теннис тоглох
  • Ан амьтан, жигүүртэн шувуу ажиглах, зураг авах
  • Боржигон төгөлд мод тарих

 

Facebook: Боржигин голомт амралтын газар
E-mail: borjigingolomt@gmail.com
Утас: 94541825