Увс - Увс нуур бааз

Морьтны өргөө ХХК-ийн Увс нуур жуулчны бааз нь 2015 онд Дэлхийн өв, дархан цаазат Увс нуурын хөвөөнд байгуулагдсан амралт аялал жуулчлалын цогцолбор юм. Тус бааз нь Улаангом хотоос зүүн тийш 28 км зайд Увс нуурын баруун хөвөөнд оршдог. Монголын уламжлал, орчин үеийн шийдлийг хослуулсан загвар дизайнтай гадаад дотоодын жуулчин, амрагч, аялагчдад үйлчлэх цогцолбор юм. Тус бааз нь нэг ээлжиндээ 100 зочин хүлээн авах хүчин чадалтай, Мобикомын станцтай, цэвэр усны гүний худагтай, саун, шүршүүр, боловсон бие засах газар, спортын талбай, төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсон.

Зочид энгийн 6-8 ханатай гэр, иж бүрэн сийлбэртэй 10-15 ханатай хүндэтгэлийн өргөө люкс гэрт байрлах боломжтой ба байгууллага, анги хамт олон, гэр бүлээр аялж, амарч буй хүмүүст зориулсан 8-12 зочин байрлах том гэрээр үйлчилнэ.

Үйлчилгээ:

  • 250 хүртэл хүнийг хүлээн авах хүчин чадалтай
  • Монгол үндэсний хоол, хорхог, боодог, Ази, Европ хоолоор үйлчилнэ.
  • Бүх төрлийн хүлээн авалт, хурим найр, баяр ёслол, байгууллага хамт олны тэмдэглэлт ой, сургалт семинар зохион байгуулах.
  • Хурал, уулзалт, шоу, арга хэмжээ
  • Урлагийн тоглолт
  • Бэсрэг наадам
  • Завиар аялах, морин аялал, явган аялал, тусгай сонирхлын захиалгат аялал

Эвентүүд:

  • Цөн түрэхийг харах, усны шувуу харах, ажиглах
  • 7 сарын 22-нд Увс нуурын баяр
  • Хийлдэг завьтай уралдаан, усан сэлэлтийн тэмцээн
  • 8 сарын 1-нд Нүүдэлчдийн соёл – Морьтон Монгол өдөрлөг
  • Морьтны жагсаал, Адуучин тэмцээн, Бэсрэг наадам
  • 8 сарын 2-нд Номын баяр – Монгол туургатан зохиолч, яруу найрагч, эрдэмтэн бичгийн мэргэдийн цугларалт
  • 9 сард Эв модны наадам
  • 11 сард Цана тэшүүрийн тэмцээн
  • 12 сарын 20-31 Увс нуурын өвөл – шинэ жилийн цэнгүүн
  • 2 сард “Мөнгөн Увс” цас мөсний баяр

Баазын онцлог:

  • Баруун аймгуудад аялах, зорин очих хамгийн том цэг
  • ОХУ-ын Тува улс, Алтай таван богд, Шинжань-Уйгарын баруун хязгаар, Сибирийн аяллын маршрутад хамгийн ойрхон байрлалтай
  • Баруун Монголын байгалийн үзэсгэлэнт газар, олон ястан угсаатны өлгий нутаг
  • Үндэстний ёс заншлын өлгий

Утас: 9999-2952, 9595-2952, 9911-0854

Фэйсбүк: Uvs Nuur Tourist Camp

И-мэйл: uvsnuur2015@gmail.com