Дундговь аймгийн Мандалговь сумын нутагт байгуулагдсан "Өлзий Дундговь" ХХК-ийн бааз. Баянбулаг бааз нь 2003 онд байгуулагдаж, 2008 онд "Хоёр цэцэг"-ийн зэрэглэл авч, 2015 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” баазаар шалгарч өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Сүрлэг хадан уул, агуй хонгил, говь нутаг дахь улиас - буйлсан төгөл, рашаан, хүннү, Түрэгийн булш, хиргисүүр, дөрвөлжин хашлага, зэл чулуу, хадны зураг, аргаль, янгир, буга, чоно, тарвага, туулай, зараа, могой гэх мэт олон зүйл ан амьтан, жигүүртэн, хэвлээр явагч амьтдыг харахаас гадна говийн зэрэглээ, одот тэнгэр, наран мандах жаргахыг харж таашаах боломжтой.
Нэг ээлжиндээ 60 хүн хүлээн авч байрлуулах стандарт 19 гэртэй. Дотроо шүршүүр ба боловсон ариун цэврийн өрөөтэй 3 гэртэй. 80 хүний хүчин чадал бүхий тохилог ресторанаар үйлчилнэ.
Улаанбаатар хотоос 201 км хатуу хучилттай замаар яваад, 38 км шороон замаар явж хүрнэ. Өмнөговь аймгаас 363 км яваад, 28 км шороон замаар явж хүрнэ. G-Mobile сүлжээ барина, баазаас 500 метр явж бусад сүлжээнд холбогдох боломжтой. Баазын орчинд дараах зүйлсийг хийх боломжтой.
Захиалгат үйлчилгээ:
Утас: 99898338, 99059238
Facebook: Баянбулаг жуулчны бааз - Baynbulag camp Mongolia
E-mail: bayanbulag_ts@yahoo.com