Дундговь - Эрдэнэ-Ухаа бааз

Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт Шинэ-Ус гэдэг газарт байрладаг. УБ хотоос 246 км, Дундговь аймгийн төвөөс 90 км, Адаацаг сумын төвөөс зүүн урагш 16 км, Бага газрын чулуунаас баруун хойш 14 км,  Сүм хөх бүрдээс 16 км зайд байдаг. 

Хүчин чадал: Тус бааз 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хавар, зун, намрын улиралд монгол болон гадаадын жуулчдыг хүлээн авч үйлчилж байна. Нэг ээлжиндээ 100 хүн зэрэг хүлээж авах хүчин чадалтай. 80 ор бүхий 38 гэртэй. Өргөн ортой 7 гэр, хоёр ортой люкс 6 гэр, бусад нь 2 ба 3 ортой. Халуун, хүйтэн устай шүршүүр эрэгтэй ба эмэгтэй тус бүр 7, бие засах өрөө эрэгтэй эмэгтэй тус бүр 6, мөн адил тооны гар угаах тосгуурын тохижилттой. 60 метр гүний худагтай. Ресторанд монгол болон ази, европ хоолоор үйлчилнэ. Хүлэмжинд тарьсан өөрсдийн ногоог хоол үйлчилгээнд хэрэглэдэг.  Төвийн эрчим хүчинд холбогдсон, Mobicom, Unitel, G Mobile, Skytel зэрэг бүх үүрэн холбооны сүлжээтэй. 

Нэмэлт боломж: Цагаан гүүний саам, цагаан ямааны сүү уух, үндэсний уламжлалт тоглоом наадгайгаар тоглох, морь ба тэмээн аялал хийх, ургамал, хорхой шавьж судлах, байгалийн явган аялал хийх, говийн зэрэглээ харах, 20 км үргэлжлэх тал харах, оройн нар жаргах, өглөөний наран мандахыг харах, шөнө од харж дурандах, малчдын ахуй амьдралтай танилцах зэргээр хөтөлбөрийг баяжуулах боломжтой. 

Бага газрын чулуу, Сүм Хөх бүрд, Дэлгэрийн Чойр хийд зэрэг байгаль, түүхийн газруудаар аялж, говь нутгийн нүүдэлчин зоны соёл иргэншил, ахуй амьдралтай танилцах боломжтой. Мөн УБ хотоос бааз руу ирэх замд Ар бүрдийн элс, Зоргол хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох боломжтой.

  • Хөтөлбөр 1: Бага газрын чулууны бүсэд гэр чулуу, Ногоон дарь эхийн хүнхэр, Жаргалантын агуй үзэх, нүдний рашаан уух, Сөдөтийн аманд аялах /14 км/
  • Хөтөлбөр 2: Дэлгэрийн Чойр хийдийн аяллаар гурван давхар чулуун болон шилэн хийд үзэх, 12 ханатай гэр сүм, хуучин хийдийн туурь үзэх /30км/
  • Хөтөлбөр 3: Сүм хөх бүрдийн аяллаар XYI зууны үед говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн алдарт Саран хөхөө жүжгээ тоглуулж байсан оройгүй сүм театрын үлдэгдэл чулуун цайз, хулс найгаж усны шувууд чуулсан бүрд, байгалийн музей зэргийг үзэх /18 км/


Утас: 99152338, 80231016
Erdene ukhaa: Erdene ukhaa