Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны Алтан тэгшийн аманд УБ хотоос 442 км, Эрдэнэт хотоос 60 км, Хангал сумаас 23 км зайтай.
Сэлэнгэ амралт - Аялал жуулчлалын цогцолбор анх үйлдвэрийн газрын ажилтнууд болон гадаад, дотоодын амрагчдыг амраах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орчин үеийн зочид буудлын үйлчилгээ, үйлдвэрийн газрын ажилтнуудад халуун хоолоор катерингийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Сэлэнгэ амралтын бааз нь Булган аймгийн Хангал сумын нутаг Алтан тэгшийн ам гэдэг газарт 90 га эдэлбэр газрыг эзэмшдэг. Амралтын бааз нь өөрийн онцлог байгалийн өвөрмөц нөөцөд тулгуурлан үйлчилгээний стандартыг чиг болгосон үйл ажиллагаа бүхий "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын нийгмийн хамтын хариуцлага бодлогыг илэрхийлсэн соёл амралтын цогцолбор бүхий амралтын газар юм.
Амралтын бааз нь 3 үндсэн байртай бөгөөд энгийн өрөө, хагас люкс, люкс өрөөгөөр үйлчилгээ үзүүлдэг. 2022 онд “Ногоон хөгжлийн төв” хэмээх 210 хүний багтаамжтай, 4 одтой дээд зэрэглэлийн зочид буудал, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах танхимтай, байгаль орчин, ногоон хөгжлийн шийдэл дизайн бүхий барилга байгууламжтай зочид буудал ашиглалтанд оруулж байна.
Амрагчдын тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээнд хоол үйлдвэрлэлийн стандартад нийцсэн, олон жилийн амт чанарын туршлагад тулгуурласан, эрүүл хоол хүнсээр өөрийн нэрийн болон Ази, Европ хоолны үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Уламжлалт монгол зоог, хорхог, боодогоор үйлчлэхийн сацуу байгалийн эко бүтээгдэхүүн болох загас, мөөг, зэрлэг жимс, зөгийн бал, халиар, зэрлэг сонгино зэргээр хачирласан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэвтрүүлээд байна.
Сэлэнгэ амралтын бааз нь Ази, Европ саун, массаж, бассейн, спорт заал клуб, эмнэлэг, биеийн тамирын гадаа талбай, караоке, биллярд, талбайн теннис, 450 хүний суудалтай иж бүрэн спорт заал, цанын бааз зэрэг газруудад үйлчлүүлэх нөхцөл боломжуудыг бий болгож, байгаль орчинд ээлтэй цахилгаан халаагуурын тусламжтайгаар ая тухтай амраах болно.
Мөн Монголын Боксын холбоо, Монголын Жүдо бөхийн холбоо гэх зэрэг байгууллагатай хамтран ажиллах, тив дэлхий, олимп, топ спортын төрлүүдийн үндэсний шигшээ багийн тамирчдын үндсэн бэлтгэл сургуулилтыг хангах нөхцөл бололцоог бүрдүүлээд байна.
Үйлчлүүлэгчдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл бололцоог нэмэгдүүлэх, цанын спортоор хичээллэх боломжийг хангах зорилгоор 400 метр урттай уулын цанын зам болон мөсөн талбай, хүүхдийн чарганы зам зэрэг өвлийн улиралд зугаацах бүхий боломжийг бүрдүүлсэн.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн унаган төрх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах зорилготой нөхөн сэргээх төсөлт ажлуудыг хэрэгжүүлэн Төв аймгийн Хустайн нуруу байгалийн цогцолбор газраас 10 толгой бугын илийг авчирч нутагшуулах, нөхөн сэргээгдэх үйл ажиллагааг тасралтгүй явуулсан нь 2018 оны байдлаар 120 гаруй толгойд хүрч, үүнээс 10-ыг нь Өмнөговь аймагт нутагшуулсан. Эдүгээ Булган аймгийн Хангал сумын Анын даваа, Баруун булаг, Зүүн булаг, Хандгайт, Хавчуу гэсэн газруудаар сүрэглэн идээшилж байна.
Амралтын баазын орчинд 2021 оны байдлаар 90 га газар 100 гаруй тоо толгойн бугын сүрэг, тэмээ, морь, молтогчин туулай, цацагт хяруул, сувдан гургуул, зэрлэг гахай, цасны нохой зэрэг амьтдыг өсгөн үржүүлж байна.
Үйл ажиллагааны чиглэл
Дараах аяллын захиалгуудыг өгч үйлчлүүлэх боломжтой.
Амрагч, жуулчдад зориулсан үйлчилгээ
Амралтын бааз дээр дараах үйлчилгээг захиалгаар авах боломжтой.
Оффис хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргааны 2-р байр, Москва петушки ресторан
Утас: 9534-9055, 7577-3993
Facebook: Selenge resort and travel complex