Улаанбаатараас 970 км, аймгийн төвөөс 78 км зайд Идэр сумын төвөөс зүүн урагш 23 км, Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газрын бүс нутагт Идэр голын эрэг дээр Ногоон нуурын дэргэд оршино. Улирлын чанартай, зун 6-10 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Нэг ээлжиндээ 40-50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нийт байршуулах хэрэгсэл 8 гэр, 3 байшинтай. Байшин нь тус бүр 2 ортой, гэрүүд нь 5 ортой.
Аяллын төрлүүд:
- Тарвагатай нурууны цогцолбор газраар байгалийн аялал хийх
- Элсэн манхан үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялах
- Томоохон гол, нууранд загасчлах завиар аялах
- Түүх соёлын дурсгалт газар Хутагт хувилгаадын нутгаар аялуулах
- Морь унаж, үхэр тэргээр аялах, зураг авахуулах
- Монгол үндэсний уламжлалт хоол, хүнс зооглох
- Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
- Малчин айлд зочлуулж сарлаг үхэр саалгах, цагаан идээ боловсруулах
- Эсгий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
- Монгол үндэсний тоглоом наадгайгаар тоглох
- Сагс, волейболын задгай талбайд тоглох
- Тэмдэглэлт баяр, хүлээн авалт зохион байгуулах боломжтой.
Утас: 98197490, 98469625