Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт УБ хотоос 1103 км, аймгийн төвөөс 110 км зайд, хангай говь хосолсон үзэсгэлэнт Улаагчны хар нуурын урд хөвөөнд байрладаг. Улирлын чанартай бөгөөд 6 -11 сарын хооронд ажиллана. Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Их 6 ханатаас эхлээд том гэрүүдтэй, гэр тус бүрт 5 - 10 ортой. Байшин байр 4 өрөөтэй, өрөө бүрт 4-5 ортой. Гадаад болон дотоодын аялагч амрагчдад тусгай маршрутаар аялал зохион явуулдаг. Албан газар анги хамт олноороо амрахад хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг.
Улаагчны Хар нуур: Сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км-т байрладаг. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн. Урд талаараа зэгсэн шанаа бүхий эрэг үргэлжилдэг. Хар нуур нь эргэн тойрон Товхош, Намаржаа, Хар хад гэх мэт сүрлэг уулсаар хүрээлэгддэг бөгөөд "Хангайн сувд" хэмээн нэрлэгддэг. Хамгийн гүн хэсэгтээ 48 м, урт нь 30 км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур. Биологийн ухааны доктор А.Дулмаа 1966 оноос Хар нуурыг судалж 1982 оноос омуль, пельд загасыг үржүүлж нутагшуулсан. Нуурын голд д.т.д 2600 метрт өргөгдсөн Их Агваш, Бага Агваш арлууд бий.
Үйлчилгээ:
Утас: 99970712, 98207409
Facebook: Khar Nuur Tourist camp