ОТ тур жуулчны бааз нь нэг ээлжиндээ Монгол, Ази, Европ өөрсдийн нэрийн хоолоор үйлчлэх гэр ресторан, 40-60 жуулчин хүлээн авах хүчин чадалтай баруун Монголын үндэсний хэв маягийг харуулсан 19 том гэр, нийт 4 боловсон ариун цэврийн өрөө, 4 халуун ус шүршүүр, мэдээллийн төв, бэлэг дурсгал, жуулчдыг хүлээн авах байртай.
Уг жуулчны баазаас Цагааншувуут уул, үзэсгэлэнт Үүрэг нуур, Орос Тувагийн нутагт байдаг Мөнгөн тайга, мөнх цаст уул, хээр тал, Хархираан уулын оргилууд, ой тайга, Түргэний түргэн урсгалт голын алсаас шууд ажиглана. Мөн баазаас 35 км-ийн дотор Түргэний ноён оргил мөнх цаст Дэглий Цагаан уул (4240 д.т.д), ой тайга, уулын түргэн урсгалт голууд, мөнх цас, өндөр уулсын дунд орших үзэсгэлэнт нуурууд, хадан хясаа зэрэг өвөрмөц тогтоц бүхий сонин содон байгаль, ховор болон ховордсон ургамал амьтаны аймаг, Түрэгийн үеийн болон түрэгийн өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүрүүд, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын үнэт үзмэрүүдийг үзэх боломжтой.
Аялал
Утас: 99136772 89006772
И-мэйл: info@ottour.com
Вэб сайт: www.ottour.com
Фэйсбүүк: