Төв - Хустайн нуруу бааз

Төв аймгийн Аргалант сумын нутагт, Улаанбаатар хотоос 97 км зайд байрладаг. Хустайн нуруу жуулчны бааз нь жилийн турш ажилладаг.  Зуны цагт нэг ээлжиндээ 100 хүн, өвлийн улиралд 50 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай.
 
Мөн шинээр баригдсан нарны эрчим хүчээр халаалтаа шийдвэрлэсэн хамгаалалтын захиргааны байшинд хурал, семинар, сургалт зохион байгуулж болох бүрэн тоноглогдсон 2 заалтай. Байгалийн сайханд амрангаа, ажил хэргээ явуулах, морин аялал, дугуйн аялал хийх боломжтой. Хустайн байгалийн цогцолбор газарт зочилсон хэн бүхэн байгалийн үзэсгэлэн, зэрлэг амьтад, шувууд, зүйл зүйлийн цэцэгст харж нүд баясан, түүх соёлын дурсгалт зүйлс, Монголчуудын уламжлалт зан үйлтэй танилцах болно. Захиалгаар мэргэжлийн ургамал болон амьтан судлаач хөтчийн тайлбартай газарчлах үйлчилгээ авах боломжтой. 
 
  • Дотроо боловсон ариун цэврийн өрөө, шүршүүр бүхий 2-4 ортой хоёр өрөө
  • Ариун цэврийн өрөөгүй, 2-4 ортой хоёр өрөө
  • 2-4 ортой энгийн 35 гэр
  • 40 хүний багтаамжтай рестораны байр
  • Задгай тераз
  • Монгол, англи хэлээр боловсруулсан өргөн мэдээлэл бүхий "мэдээллийн төв"
  • Үндэсний үйлдвэрлэгчид болон нутгийн иргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн бүхий бэлэг дурсгалын дэлгүүр
  • Илтгэл мэдээлэл, видео танилцуулга, хурал семинар хийх боломжтой жижиг, том хоёр хурлын танхим
  • Зөвхөн зун ажиллах боломжтой Мойлт - салбар бааз /цахилгаангүй, уулсын дунд байршилтай, нам гүм орчинтой/
  • Зургаан машины багтаамжтай дулаан гарааш 

Утас:
99904342, 93230169
E-mail: takhi@hustai.mn
Website: www.hustai.mn
Facebook: Hustai National Park