Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Улаанбаатар хотоос зүүн зүгт 155 км зайд Багануур хотоос зүүн хойшоо 33 км зайд Хэрлэн голын баруун хөвөөнд байрладаг. Чингис хааны өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт газар Хэрлэн голыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Хэрлэн голын дэргэд чийрэгжүүлэх усан эмчилгээ болон гүүний саам, цагаан ямааны сүү, өвчтөний онцлог тохирсон хоол, эрүүл агаарт ядаргаа тайлах эмчилгээгээр үйлчилнэ. Нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах бөгөөд жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг.