Төв - Монголын нууц товчоо бааз

Төв аймгийн Жаргалант сумын нутагт, УБ хотоос 114 км, Дархан орох замын дагуу байрладаг. Тус баазад хосуудад зориулсан өрөө, задгай тераз, 100 автомашины багтаамжтай харуул хамгаалалттай машины зогсоол, 120 хүн байрлуулах боломжтой гэр буудал ба байшин буудлын өрөөнүүдтэй. 

Эсгий гэр, модон гэр, байшин буудлын стандарт өрөө, люкс өрөөнүүдэд өдрийн гурван хоолтойгоор нэг хүний 120,000 - 230,000 төгрөгийн багц үнээр байрлах боломжтой.  

 

Монголын нууц товчоон: Монгол хүн монгол нутагтаа монгол бичгээрээ туурвисан албан ёсны төрийн түүх юм. Монголын нууц товчооны уг эх нь 1228 онд Өгөөдэйг хаан өргөмжлөгдсөн үед бичигджээ. Судлаачид “Монголын нууц товчоон”-ыг монгол бичгээр бичсэн хэмээн санал нэгтэй үздэг боловч эдүгээ бидэнд олдоод байгаа эх бол Мин улсын үеийн “Дөрвөн харийн бичгийн хөмрөг”-т хадгалагдан үлдсэн монгол үгийг хятад хэлээр галиглан бичсэн дэвтэр юм. Тухайлбал: Мин улсын бичгийн мэргэд орчуулагч хүмүүжүүлэх ба заан сургахад ашиглах зориулалтаар хятад үсгээр монгол хэлийг авиачлан тэмдэглэж хажууд нь хятад орчуулга хадаж мөн хэсэг бүлгийн ард ерөнхий орчуулга хийж “Юань улсын нууц түүх” хэмээн нэрлээд 12 боть болгон ангилан “Юнлэ хааны их хуульт бичиг”-т оруулж 15 боть болгожээ. Үүнээс улбаалан 12 боть буюу 15 боть гэсэн хоёр янзын хувилбартай байдаг боловч агуулга нь ижил, нийт 282 зүйлээс бүрддэг. Одоо бидний нэрлээд байгаа “Монголын нууц товчоон” бол дээр дурдсан “Юань чао ми ши” буюу “Юань улсын нууц түүх”-ийн монгол орчуулга юм. Харин уг түүхийн нэрийг “Товчоон” буюу “Алтан товчоон” гэдэг байсан байх магадлалтай хэмээн эрдэмтэд үздэг. Уг сурвалжид Чингис хааны алтан урагтны түүхийг голлон бичсэн боловч эртний монголчуудын улс төр, нийгмийн байгуулал, хууль цааз, цэргийн явдал, үг хэл, үсэг бичиг, шашин шүтлэг, ёс заншил, овог аймаг зэрэг далай баян агуулгыг багтаасан "нэвтэрхий толь" мэт сонгодог бүтээл болно. 1989 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэж, Монголчууд төдийгүй нүүдэлчин ард түмний үнэт соёлын өв хэмээн үнэлэн тэмдэглэсэн юм. Тус товчооныг "Монголын нууц товчоо" цогцолборт хүрэлцэн очиж байгалийн сайхан амрангаа унших боломжтой.

Утас: 70000450, 99096841, 99906841
E-mail: info@mongoliansecrethistory.mn
Website: www.mongoliansecrethistory.mn
Facebook: Mongolian Secret History camp / Монголын Нууц Товчоо