Төв - Хустай Луноба бааз

Төв аймгийн Аргалант сумын нутагт, УБ хотоос  85 км, Хүй долоон худагаас 45 км, төв замаас урагш 5 км зайд Хустайн байгалийн цогцолбор газарт Молцог элсний дэргэд байрладаг. Хустай Луноба бааз нь 120 хүн хүлээн авах хүчин чадалтай.  Жил бүрийн 5 сарын 1-нээс 10 сарын 1-ний хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Ресторан, караоке өрөө, кофе шоп, нийтийн боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох талбайтай.  
 
Хустайн нуруу байгалийн цогцолборт газраар аялж, ан амьтан, шувуудыг харах боломжтой. Мөн элсэн эмчилгээ хийлгэх боломжтой. Рахит, эмэгтэйчүүдийн эмгэг, бөөр, шээс дамжуулах замын эмгэгүүдийг эмчлэхэд тустай. 

  • Люкс гэр: Ариун цэврийн өрөө, шүршүүртэй, гэр бүлийн 3-4 ортой, өглөөний цайтай - 350 000 төгрөг
  • Хоёр ортой гэр: Өглөөний цай багтсан - 150 000 төгрөг
  • Гурван ортой гэр: Өглөөний цай багтсан - 180 000 төгрөг
  • Дөрвөн ортой гэр: Өглөөний цай багтсан - 210 000 төгрөг
  • Таван ортой гэр: Өглөөний цай багтсан - 250 000 төгрөг 
 
Утас:  99135155, 99691217
Facebook: Khustai Lunoba