Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт, УБ хотоос 175 км, Багануур хотоос 55 км зайд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Цагаан чулуутын аманд байрладаг. Мөнгөн агт бааз нь нэг ээлжиндээ 70-90 хүн хүлээн авах хүчин чадалтай. Мастер тогоочийн хоолоор үйлчлүүлж, боловсон ариун цэврийн өрөө, шүршүүр ашиглахаас гадна баазын орчинд морин аялал хийх, загасчлах, жимс түүх, явган аялж болно. Утасны сүлжээтэй, интернет хэрэглэх боломжтой.
Утас: 88077599, 88407599
E-mail: undrakh0903@gmail.com
Facebook: Мөнгөн Агт жуулчны бааз