Төв аймгийн Борнуур сумын нутагт Улаанбаатар хотоос 108 км зайд, Дархан хот явах замд, Хэнтийн нурууны салбар уулс болох Эрдэнэ хайрханы өвөрт Дугана хаднаас холгүй байдаг. Дуган хад амралтын газар нь 1972 онд байгуулагдсан бөгөөд 50 гаруй жилийн түүхтэй. Дуган хад нь 90 градус эгц хадан цохио бөгөөд нарсан ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгаль дунд оршдог.
Амралтын газар 4 улирлын турш ажилладаг. Зуны улиралд нэг ээлжиндээ 400 хүн, өвөл 250 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Жич: Зөвхөн багцын үнээр үйлчлэх бөгөөд гэр ба байрыг дангаар түрээслэхгүй. Нэг хоногийн 3 удаагийн хоолны хамтаар багцын үнэтэй, 3-10 насны хүүхэд хөнгөлөлт эдэлнэ.