УБ хотоос баруун урагш 145 км (N 460 59’15.1”, E 1060 10’ 27.4”), Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Ар бүрд элс хэмээх газарт байрладаг. Дундговийн замаар явна. Монголын говь, тал, хээрийн бүсийн уулзвар заагт оршдог бөгөөд элсэн манхан, өргөн тал, ой модгүй хадан уулс хосолсон нутаг юм. Баазaaс 100км дотор ямар нэгэн суурин газаргүй зөвхөн нүүдэлчид амьдардаг. Элсэн манхан дотроо “Хөтөл ус” хэмээх булаг, нуур бүхий говийн бяцхан төгөлтэй. 7-р сарын 15-наас Тэхийн шээг боловсорч гүйцдэг. Ар бүрдийн элс нь өргөнөөрөө 2-6 км, уртаараа 20 км орчим үргэлжилдэг. Ойролцоо дүнхийх Зорголхайрхан ууланд очиж аргаль, янгир, бугын сүрэг үзэх боломжтой.
Ар Бүрд элс бааз нь 14 гэрт 35 зочин хүлээж авах боломжтой, байгальд ээлтэй зарчмыг баримтлан тохижилт хийсэн. Нар, салхины эрчим хүчийг бүрдүүлсэн. Халуун усанд орох шүршүүртэй, нийтийн ариун цэврийн өрөөнүүдэд "бидэ" суултуурууд суурилуулсан.
2023 онд нэг жуулчинг өдрийн 3 хоолтойгоор 95 ам долларийн төлбөртэй буулгана. Нум сум харвах, тэмээ унах, гүүний айраг уух, тарагны монгол архи нэрүүлж уух, гэр барьж үзүүлэх үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ. Зочны хүсэлтээр ямааны боодог, хонины хорхог хийж үйлчилнэ.
Морин аялал: 1995 оноос зохион байгуулсан. Жуулчид морио унаад, хоноглох жижиг гэр, майхан, гал тогоогоо тэмээн тэргэнд ачиж, тогооч орчуулагчийн хамт 2-10 хоног аялах боломжтой. Энэ аяллаар монгол ахуй заншил, нүүдэлчдийн амьдралтай гүнзгий танилцах болно. Хоёр хоногийн аяллаар Багахайрхан ууланд очиж янгир үзээд буцахдаа Харийн нуур, Зорголхайрхан уулаар аялах болно. Хоёроос дээш хоногоор морин аялал хийвэл Сэнжит, Уушиг, Баянгийн уулаар аялж аргал, янгир, бугын сүргүүдийг үзэх боломжтой.
Тэмээн аялал: 1997 оноос эхлэн зохион байгуулсан. Тэмээ унаж тэмээн тэргэнд гэр, майханаа ачиж 2-5 хоногоор аялан говийн байгаль, элсэн манханаар явж Хөтөл усны төгөлд галын наадам хийж амарна.
Сакура цэцгийн аялал: 2004 оноос эхлэн зохион байгуулсан. “Ар Бүрд элс” баазын эргэн тойронд 5 дугаар сарын 20-30-ны хооронд элсэн дунд Сакура (бүйлс) цэцэг өнгө өнгөөр алаглан ургадаг.
Сумын наадам үзэх аялал: Сумын наадмыг баазаас мориор очиж үзнэ. Морин уралдааныг гараанаас нь бариа хүртэл машинаар даган үзэж, бөхийн барилдаан үзэж, түрүүлсэн бөхтэй дурсгалын зургаа татуулах боломжтой.
Бэсрэг наадам, Адуучдын баяр: Хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, морь уургалах, эмнэг сургах, уурга шүүрэх үзүүлбэр зэргийг багтаасан тус баярыг жуулчны байгууллагуудын захиалгаар хийнэ.
Утас: 99161763
Facebook: Arburd Sands Camp
E-mail: arburdsand@gmail.com