Улаанбаатур - Аялал жуулчлалын үзэсгэлэн

Зорилго: Монголын аймаг, хотуудыг холбосон хатуу хучилттай замууд бий болж дэд бүтэц сайжирсан, иргэдийн амьдрал дээшилжбайгууллага, хамт олон, гэр бүлээрээ жил бүр шинэ газар орон, байгаль орчин, амьтан, ургамал, шувуудыг харах, гэрэл зураг авах, адал явдлыг сонирхох, хобби сонирхлын шинэ үе бий болсон нь дотоодын аялал хөгжих таатай нөхцөл болж давхардсан тоогоор жилдээ сая гаруй дотоодын аялагчид монгол орныхоо зүг бүрт аялдаг болоод байна. Энэхүү чухал цаг үед байгаль орчиндоо ээлтэйгээр зөв аялах, экологийн боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх, эх орныхоо унаган соёл, уламжлалт ёс заншилтай танилцах, сэргээн хөгжүүлэх, орон нутгийн иргэд, байгууллагуудын аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын байгууллага, аймаг, хотуудын байгаль орчин, аялал жуулчлал эрхлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаагсайжруулан, тогтвортойгоор хөгжүүлэхэд Монголын үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур- үзэсгэлэн”-гийн зорилго оршино.

Хугацаа: Жил бүрийн  6-р сарын эхний 7 хоногт
Хаана:
Улаанбаатар хот, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Зохион байгуулагч:  
Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо”ТББ
Дэмжигч байгууллагууд:
 
БОАЖЯам, НАЖГ