Жил бүрийн 7 дугаар сарын
11,12,13-ны өдрүүдэд болдог.
Монгол наадмын талаар
Хүннүгийн үеийн Хятад сурвалжид тэмдэглэж ирсэн байна. Эрийн гурван наадмыг төр
ёсны баяр болгож тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе юм.
Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж эрхийгээ эвшин, нум сум харваж цэц мэргэнээ
сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь бүр эртний ёс юм. 1206 оны Улаан барс жил Их монгол улсыг
тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу
төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. 1634 он буюу Лигдэн
хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон
тэмдэглэж байжээ. Түмт мянгатын хүрээнд ч эрийн гурван наадам зохион байгуулдаг
байжээ.
16-17-р зууны үед шарын шашин дэлгэрэн уул овоо тахих
болсон үед Эрийн гурван наадам хийх болсон байна. Манж Чин улсын хаан 1778 оны
9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж наадмыг “Уул тахих,
иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна. Ингээд
Түшээт хан, Сэцэн хан аймаг Богдхан уулыг,
Засагт хан, Сайн ноён аймаг Отгонтэнгэр уулыг тахиж наадам хийж иржээ.
1639 онд Өвөрхангайн Ширээт цагаан нуур-т Түшээт хан Гомбодоржийн 5 настай хүү
Занабазарыг Халх монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн Бат-Оршил хэмээх ёслол
наадам хийжээ. Энэ нь хожмоо Даншиг
наадам хэмээн алдаршсан билээ. Ардын хувьсгал ялснаас хойш нэг жилийн дараа
1922 онд Буянт-Ухаад улсын чанартай наадмыг анх хийжээ. Үүнийг түүхэнд Цэргийн наадам гэж тэмдэглэсэн. Тэр
цагаас хойш Ардын хувьсгалын ойн баяр наадам болгон жил бүр тэмдэглэж иржээ.
2003 оны 6 дугаар сард УИХ “Үндэсний их баяр наадмын тухай хуул”-ийг баталжээ.
Эдүгээ үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сумын баяр наадмаас
бүрддэг. Өөрөөр хэлбэл, сум болгон, аймаг болгон, хот болгон нэгэн зэрэг
тэмдэглэдэгээрээ онцлог юм. Эрт үед жинхэнэ эрчүүдийн хүч чадлаа үздэг байсан наадаан нь орчин үед
үндэсний шоу наадам болтлоо өргөжин хөгжсөн юм. Улаанбаатарчууд Төв цэнгэлдэх
хүрээлэн-д хоёр өдрийн турш баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ үеэр
хүчит бөхчүүдийн барилдаанаас гадна эрхий мэргэн харваачдын наадаан, эрэмгий
хурдан хүлэг морьдоо унасан хүүхэдтэй нь баясан харж бахдахаас гадна үндэсний
хувцасны жинхэнэ өнгө алагласан гайхамшигийг
таашаан үздэг билээ.
Бөхийн барилдаан: Монголчуудын
үндэсний баяр наадмын нэгэн томоохон хэсэг нь бөхийн барилдаан юм. Бөхийн барилдаан нь авхаалж самбаа уран
мэхийг эрхэмлэдэг урлаг спортын нэг төрөл гэж хэлж болно. 512 хүчтэн цагт баригдахгүйгээр уудам талбайд барилддаг.
Монголчууд эртнээс хүч чадлыг эрхэмлэж ирсэн бөгөөд монгол эрэгтэй хүүхэд
болгон багаасаа барилдаж өсдөг. Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатарын төв
цэнгэлдэх хүрээлэнд 100-гаас илүү жинтэй, тэгш сайхан биетэй, идэр залуу хүч
бяртай монгол эрчүүдийг нэгэн доор харна гэдэг бас л нэгэн бахдал гайхамшиг юм.
Сурын харваа: Монгол цэргийн түүхийн оргил нэгэн хэсэг бол яах аргагүй
нум сум юм. XIII зууны үед гэр бүрт морин хуураас гадна нум сум байсан. Эр хүн
бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч гэсэн харвадаг байжээ. Монгол цэргийн
түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэний харвасан 330
алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм. Чингис хааны цэргийн хамаг хүч чадал
нь агт морьд байснаас гадна цэргүүдийнх нь нум сум харвах чадвар байсан гэдгийг
дэлхийн судлаачид аль хэдийнээ хүлээн зөвшөөрсөн билээ. Морины давхиан дунд
чөлөөтэй эргэж байгаа онож харваж чаддаг байжээ. Сурын харваа нь Богд хаант засгийн үед ихэд сэргэж наадмын утга руу
шилжжээ. Дунд чулуун зэвсгийн
үед нум сум үүссэн гэдэг. Дохио өгөх, дайсныг айлгах зорилготой дуут нум байсан
гэнэ.
Хурдан
морины уралдаан: Улаанбаатарт 6 насны
ангилалд дунджаар 400 морь буюу хоёр өдөрт 2400 морь уралддаг. Аймгийн
төвүүдийн морин уралдааныг оролцуулаад нэгэн зэрэг 26 мянган морьд зэрэг
уралддагаараа гайхалтай. Эцсийн хүчээ шавхах хүртлээ 20-30 километр уралддаг
онцлогтой морин уралдаан дэлхийд хаана ч байхгүй. Уяа сойлгыг нь буруу
тааруулбал 10 километр ч давхиж чадахгүй, уяа сойлго нь зөв байвал 40, 50
километр байсан ч давхиад барианд орж ирж чадах Монгол морины наадам. 100-500
морьд нэгэн зэрэг уралддаг онцлог нь гадаадын жуулчдад гайхалтай сонин
санагдана. Уяачид
адуун дотроосоо хурдан удамтай хүлгийг сонгон жилийн дөрвөн улиралд унаж
хөнгөрүүлэн байж наадам болохоос сарын өмнөөс уяа сойлгонд жигдлэн оруулж өвс
усыг нь тохируулдаг.
Анхаарах зүйл:
- Наадмын нээлтийн үеэр төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна
дотно талаар хөл хөдөлгөөн ихэсч, зам талбай машинаар дүүрдэг тул нээлт
эхлэхээс дор хаяж 1.30 минутын өмнө жуулчдаа аван зочид буудлаас хөдлөх
хэрэгтэй.
- Наадмын нээлт үзсэний дараа бөхийн нэгийн давааг
эхлүүлээд сурын талбай руу газарчлах хэрэгтэй боловч цаг хожихын үүднээс хажуу
талын асарт өрнөж буй “шагайн харваа”-г үзүүлээд, дараа нь нум сумны харвааг
үзүүлэх нь тохиромжтой байдаг.
- Наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн аялал жуулчлалын газар, Хотын
захирагчийн албаны "баяр наадмын комисс"-оос худалдан авч болох бөгөөд тухайн үед холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт хийдэг гэдгийг анхаарах.
- Өдрийн хоолны дараа хурдан морины талбай руу газарчлах бөгөөд морины
талбайд суух суудал ховор, хүмүүс болон морьдын хөлөөр тоос босдог, уралдааны
морьд барианд орж ирэх, гараанаас гарах цаг зарим тохиолдолд зөрдөг гэдгийг
жуулчиддаа урьдчилан анхааруулж хэлэх хэрэгтэй.
The Naadam Festival is a highly anticipated event
and one of the most interesting national holidays, having been celebrated for
centuries. This year’s National Naadam Festival will kick off the official opening
ceremony held on July 11.The festival has its roots in the nomad wedding
assemblies and hunting extravaganzas of the Mongol Army. The opening ceremony
features marches and music from soldiers, monks and athletes before the real
fun begins! In the Naadam Stadium, the three sporting passions of Mongolians,
horse racing, wrestling and archery, are played out over 2 days.
Wrestling: At the start of competition all the wrestlers with
the higher title - holder in front , enter the hall in a line wearing gutuls
(decorated Mongolian boots.) and hats and their wrestling costumes called
"zodog"(an open fronted, long sleeves vest of silk) and “shuudag” (tight
short trunks ). There are many different titles for the wrestlers such as Titan
(avarga), Lion (arslan), Zaan (Elephant) and Nachin (Falcon). All the names
signify strength. Titles are mostly confirmed during the national festival
Naadam. A wrestler who wins five fights in succession one competition has the
right to have the title of Falcon, and if he wins seven fights in succession
Elephant. When a wrestler wins all the fights in a competition during one of
these festivals he will be a Lion. If he wins a subsequent year he merits the
title of titan, the highest rank. There is a variety of throws used to defeat
opponents.
When a wrestler touches the ground with any part of
his body other than his feet and arms, he is considered to be defeat. The main
difference between Mongolian national wrestling and international free
wrestling is that the weight category of wrestlers is not taken into the consideration.
Archery: Third element of the national games is archery. Five
lines engraved on an ancient Mongolian target immortalize the phenomenal record
of Yesuhei-baatar, saying that his arrow hit the target at a distance of 536 m.
The bow is an ancient invention going back to the Mesolithic Period. Ancient
Mongolians made their contribution to the design of the bow as a combat weapon.
Today Mongolian's use less complicated form archery
than in ancient time; the target is 'wall' made of cork cylinders braided
together with leader straps. Mongols are almost born with the archery skills, an
integral part of nomad’s lifestyle. From the very childhood such qualities as
perfect eyesight, measurement, patience and strength are nourished to develop a
good archer. Mongolian bows are very tight ones, so that it requires a pure
strength to stretch it out. As a rule, several teams of archers compete. Each
team of 5-7 archers should hit 33 leather cylinders from a distance of 75 m for
men and 60 m for women.
Horse
racing: Mongolian people have loved horse racing since time
immemorial. A whole system for conducting the contests has developed over the
centuries. In the racing held during national festivals, including Naadam,
participants are six age groups and the distances range from 15-30 km. No
special tracks are prepared, the horses covering the distance in the steppe and
jumping over natural barriers. Before they start the riders sing an ancient
war-like song -Giingoo. The competitors start at the finishing line and at the
signal to start and back to the finish line. Thus the distance is actually
doubled. The horse racing can be held on saddled or unsaddled horses. Horses of
two years older take part. The winner is honored with a cup of airag which he
drinks and sprinkles on the head and croup of his horse. After the races,
praise-singer extols the best riders and their horses.
Tips for tourists:
- During the festival in Ulaanbaatar city, the stadium is
quite crowded so get there before about one and half hour
- Archery and anklebone shooting are organized outside of
the stadium
- Buy tickets of the Festival from “Mongolian Tourism
Association” or “Naadam Commission”
- Horse racing place is about
40km from the city center, place called “Hui Doloon Hudag”