Зохион байгуулагч:
Хаана: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай
Хугацаа: 6-р сарын эхний 7 хоногт
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл аж
төрөх ёсыг хэвшүүлэх Монгол хүний дундаж наслалтыг уртасгах зорилгын хүрээнд
жил бүр зохион байгуулж ирсэн гүйлт юм. Насны ангиллаар, мэргэжлийн ба
мэргэжлийн бус хэмээн ангилж дүгнэх бөгөөд оролцогчдын хувийн амжилтыг бас
дүгнэх юм. Сонгодог марафон 42.195км, хагас марафон 21км зайнд гүйх бол гүйхийг
хүссэн бусад оролцогчдын байдалд тохируулан 5км болон 1.5км гэсэн зайнуудад мөн
уралдуулдаг. Эдгээр зайнд эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний 3 байр эзлүүлэхээс
гадна барианд орж ирсэн бүх оролцогчдод дурсгалын медаль гардуулдаг.
Утас: 325152, 99094185