Мэргэжилтнүүд дэлхийн шилдэг, тансаг зэрэглэлийн зочид буудлуудыг жил бүр шалгаруулдаг бөгөөд рейтингийг тогтоохын тулд дэлхийн өнцөг булан бүрээс нэрээ дэвшүүлсэн зочид буудалд байрлаж өөрсдийн үнэлгээг өгдөг. 2019 оны шилдэг зочид буудлын жагсаалтад Мальдив, Бали, Фижи, Занзибар, Мексик, Камбожи, Шанхайн зочид буудлуудыг нэрлэсэн. Шилдэг зочид буудлын шалгаруулалтанд хамгийн чухал үзүүлэлт нь үйлчилгээний стандарт, чанар байдаг бөгөөд буудал бүрт “зохион байгуулалтын схем” чухал үүрэгтэй.
Зочид буудлын зохион байгуулалтын схем гэж юу вэ. Зочид буудлын зохион байгуулалтын схемд зочид буудал нь ажлын явц, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлын байрыг төлөөлдөг. Жижиг, дунд, том гэлтгүй зочид буудал бүрт өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад зохион байгуулалтын бүтэц шаардлагатай байдаг.
Зочид буудлын зохион байгуулалтын схемийг хэн хариуцдаг вэ? Схемийг хүний нөөцийн захирал хариуцдаг. Ажлын байрны тодорхойлолтыг сайтар тодорхойлж, шинэ ажилчдыг ажилд авах, ажилтан бүр юу хийхээ мэдэхэд зайлшгүй шаардлагатай. Хүний нөөцийн чиг үүргийг аутсорсингоор гүйцэтгэсэн зочид буудлууд олон бий.
Ерөнхий менежер/захирал: Энэ бол хамгийн том хариуцлагатай албан тушаал юм.
- Захиргаа, хяналт, бүтээн байгуулалтыг хариуцаж, бусад бүх хэлтсийн газрууд хамгийн сайн ажиллаж байгааг баталгаажуулдаг.
- Компанийн хэрэгжүүлэх бодлого, зорилтыг тодорхойлно.
Туслах менежер: Ерөнхий менежертэй зөвлөлдөхгүйгээр чухал шийдвэр гаргах эрхгүй боловч зочид буудлын хэвийн үйл ажиллагаанд гарч болох байнгын болон нийтлэг асуудлуудад шийдвэр гаргах үүрэгтэй.
- Шаардлагатай бүх мэдээлэл, мэдлэгийг эзэмшсэн байх
- Хууль эрхзүйн хэм хэмжээний мэдлэг, боловсролтой байх
- Хүний нөөцийн чиг үүрэг, даалгаврыг солих үүрэгтэй.
- Асуудал тулгарахад хурдан шийдвэрлэх Б төлөвлөгөөтэй байх үүрэгтэй.
- Тухайн нутагтай холбоотой үйл ажиллагаа бүрийг төлөвлөх, хянах үүрэгтэй.
- Хурал, цуглаан, шуурхай зөвлөгөөнийг төлөвлөх, хянах
- Сар бүрийн статистик мэдээнд шинжилгээ хийх
Захиргаа ба санхүү: Ерөнхий захиралтай асуудлыг хамтран хуваарилах, хянах үүрэгтэй.
- Санхүүгийн эх үүсвэр, төсөв зардал, хөрөнгө оруулалтыг компаний захирлууд, нэгжүүдтэй хамтран удирдах
- Хүний нөөцийн захиргаатай холбоотой үйл явцыг хянах
- Материаллаг нөөц хөрөнгө, үйлчилгээний хангамж, худалдан авалтыг хадгалах
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажиллагаанд шинжилгээ хийх, хяналт тавих
- Жилийн төсөв, орлогын урьдчилсан тооцоо, санхүүгийн тайланг гаргах, хянах
- Захиргааны туслах ажилтан: Захидал харилцааг боловсруулах, баримт бичиг хүлээн авах, дуудлагад хариулах, баримт бичиг бүрдүүлэх, файл боловсруулах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг бэлтгэх, шинэчлэх, танилцуулах үүрэгтэй.
Хүний нөөцийн дарга: Ерөнхий захирал, бусад менежерүүдтэй холбогдон ажилладаг.
- Ажилтнуудын ажиллах орчныг хангах, нөхцөлийг сайжруулах
- Ажилтнууд хоорондын зөрчлийг арилгах, зохицуулах
- Удирдлага болон ажилтан ажиллагсад хоорондын харилцааг хангах
Борлуулалтын менежер: Борлуулалт, сурталчилгааг бүрэн хариуцах үүрэгтэй.
- Үйлчлүүлэгчийг хайж олох
- Сайн үйлчилгээг санал болгох
- Үйлчлүүлэгчидтэй хийх гэрээг боловсруулах, хаах
- Зар сурталчилгааны стратеги боловсруулах, үйлчилгээг сурталчлах
- Борлуулалтын үр дүнг санхүүгийн хэлтэст мэдээлэх
Худалдааны туслах: Журмын дагуу нэхэмжлэх цуглуулахаас гадна дээд албан тушаалтан, борлуулалтын менежерийн ажлыг дэмжих, хийсэн борлуулалтыг хянах, ангилах, захиалах үүрэгтэй.
- Захиалгын хүсэлт, үзүүлэх үйлчилгээ, тэдгээрийн чек, төлбөрийг хянах
- Өрөөний хүртээмжийг тодорхойлох, захиалга авах, баталгаажуулах
- Дансны хөдөлгөөнийг мэддэг байх, асуудал гарвал түүнийг хариуцах
Үйлчилгээний менежер: Үйлчилгээний хэлтсийг хариуцдаг.
- Ажилчдын сайн харилцааг дэмжих
- Үйлчлүүлэгчдийн үйлчилгээний эргэлзээ, асуудлыг шийдвэрлэх
- Борлуулалтын зорилтыг биелүүлэх
- Ёсзүйн хэм хэмжээг дагаж, үлгэр дуурайлалтай ажиллах
Бизнесийн стратегийн мэргэжилтэн: Буудлын давуу талыг дээшлүүлэх стратеги, төлөвлөгөөг боловсруулах үүрэгтэй.
- Буудлын гишүүн бүрийн туршлага, мэдлэгийг дээшлүүлэх
- Буудлын үйл ажиллагаа, маркетингийн менежмент, сурталчилгаа, түгээлт, борлуулалтыг төлөвлөх
- Асуудал, үйлчлүүлэгчдийн гомдлын болзошгүй шалтгааныг шинжлэх
- Үйлчилгээний чанарын сайжруулалтыг үргэлж хайх, түгээх
Барааны менежер/агуулахын менежер: Буудлын үйл ажиллагаанд шаардлагатай бүх бараа бүтээгдэхүүний хангамж, худалдан авалтыг хариуцдаг.
- Буудлын өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж түүхий эд судлах, сонгох
- Байгууллагын менежментэд мэдээлэл, компъюторын системийг ашиглах
- Буудлын бүх материал, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, багаж хэрэгслийн оролт гаралтыг хянах
- Хяналт, шалгалтыг зөв, үр дүнтэй болгохын тулд аудит, тооллого явуулах.
Хүлээн авах албаны менежер: Үйлчлүүлэгчтэй шууд холбогдож ажиллах үүрэгтэй.
- Ажилтнуудын ажлын цагийн хуваарийг гаргах
- Шаардлагатай тохиолдолд бусад хэлтэс, тасагтай холбогдох
- Хэрэглэгчийн үйлчилгээнд анхаарах, асуултанд хариулах, санал хүсэлтэнд хариулах, гомдлыг шийдвэрлэх
Өрөө үйлчилгээний менежер: Цэвэрлэгээ үйлчилгээ нь амжилт, бүтэлгүйтлийн гол шалгуур учраас чухал хариуцлагатай ажил үүргийг хариуцагч юм.
- Үйлчилгээний хамгийн олон ажилтантай хэсгийг ахалж удирддаг.
- Буудлын бүхэл бүтэн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах
- Сургалтанд байнга хамрагдах, ажилтнуудыг найрсаг харилцаанд чиглүүлэх
Хоол, хүнсний менежер: Зочид буудлын гал тогооны бүсэд бэлтгэсэн хоол унд тус бүрийн бэлтгэл, чимэглэлд тогтоосон жор, стандартын дагуу хяналт тавих үүрэгтэй.
- Түүхий эд материалыг дэмий үрэхээс урьдчилан сэргийлэх
- Хоолны цэс бэлдэх, төлөвлөх
- Амттан, архи, дарс, үндсэн бараа материалын цар хүрээ, тоо хэмжээг хянах
- Шаардлагатай худалдан авалтыг хийх, хадгалалт хамгаалалтыг хянах
- Удирдлага дор байгаа ажилтнуудын ажил үүргийн биелэлтийг хянах
Рестораны менежер: Ресторан, зоогийн газрын бүх үйлчилгээ, зөв ажиллагааг зохицуулах, хянах үүрэгтэй.
- Үйлчлүүлэгчийг хүлээн авч, угтах
- Ширээ рүү газарчлах, суудал, байршил санал болгох
- Бүх ажилтнуудын ажил үйлчилгээ, цаг ашиглалтанд хяналт тавих
- Захиалга ба хангамжийг шалгах
- Шаардлагатай бол зөөгч нарт туслах
- Бараа материалын зохистой хэрэглээ, аяга тавагны гаралт, чанарт хяналт тавих
Ерөнхий үйлчилгээний менежер: Машин тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулах үүрэгтэй.
- Тухайн үл хөдлөх хөрөнгийн барилга, архитектурын бүтцийг мэддэг байх, удаан эдэлгээний нөхцөлийг хангах, шаардлагатай бүх арга хэмжээг авах
- Тоног төхөөрөмж, эд хөрөнгийн бүртгэл хийх, ажиллагааг шалгаж хянах
- Галын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах
- Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын байдлыг хангах, хянах
- Буудлын гадаах цэцэрлэг, түүний арчилгаатай холбоотой бүх зүйлийг хариуцах.
Засвар, үйлчилгээний инженер: Бүтээгдэхүүн, үйлчилчилгээ тасалдахгүй байх, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй.
- Ажилтнуудаас засвар үйлчилгээний ажлын захиалгыг авах, зохицуулах үүрэгтэй.
- Засвар үйлчилгээнд шаардлагатай материалыг хүргэх, хүлээн авах
- Гүйцэтгэсэн ажлын захиалга, чанарыг баталгаажуулах
- Шаардлагатай тохиолдолд байгууламжид байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглалтын талаар сургалт явуулах
Хамгаалалтын албаны менежер: Болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэх үүрэгтэй.
- Аюулгүй байдлын төлөвлөгөө гаргах, эрсдэлийн дүн шинжилгээ хийх
- Хяналтын систем, камерын үйл ажиллагааг хангах, хянах
- Үйлчлүүлэгч, ажилтан ажилчдын аюулгүй байдлыг хангах
- Машины зогсоолын талбайн хяналтыг хангах
Бэлтгэсэн Ч.Буянбадрах /Buyan Choi/