1889 онд Оросын эрдэмтэн Н.М Ядринцев Орхон голын хөндийд хөндийд орших аварга том хөшөөдийг нутгийн ардын тусламжтайгаар илрүүлэн олж олон орны эрдэмтэдийн сонорт хүргэжээ. 1997-2007 онд Монгол Туркийн хамтарсан “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн үр дүнд Монгол орны төв нутагт буй VIII зууны Түрэг улсын алдар цуут хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгонуудыг судлан шинжлэх хайгуул малтлагын явцад алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүртгэгдсэн юм. Дээрх олдворууд нь 30см зузаан, 40*80 см талбайд хоорондоо сул хөрс бараг байхгүй, дээр дээрээсээ зайгүй давхралдсан байдалтай байв. Мөн 9 ширхэг хүн чулуу, мэлхий чулуу 2 ширхэг, чулуун арслан 1 ширхэг, чулуун хонь 5 ширхэг, гэрэлт хөшөө 2 ширхэг зэрэг эртний олдворуудыг малтан гаргажээ.Хаяг: Архангай аймаг, Хашаат сум, Цайдам баг
Утас: 98288399, 99995705, 96609229, 99262788, 98333224
И-мэйл: Khushuutsaidam_mus@monheritage.mn
Цагийн хуваарь:
Төлбөр: