Музей - Баянхонгор аймгийн музей

Тус музейн анх 1980 онд аймгийн Байгаль орчны газар, Ангын нийгэмлэгийн харьяанд музейн зориулалтаар 240 орчим үзмэртэйгээр байгуулагдаж байсан. Тухайн үедээ ЕБС, цэцэрлэгүүдийн сургалтын төв байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Аймгийн музейн харьяанд 1993 оны 10 сарын 7-ны өдөр шилжиж ирсэн.

Одоо Байгалийн музей нь 1100 гаруй үзмэртэй, 8-н танхимтай үйл ажиллагаа явуулж байна 2008 онл Орон нутгийн төсвөөс санхүүжин 7 сая төгрөгөөр 578 үзмэр сэргээн засварлаж, шинээр нэмэгдүүллээ. Музейн хосгүй үнэт үзмэрийн нэг бол махчин динозаврийн төрөл Тарбозавр чулуужсан яст мэлхий юм. Эдгээр нь Баянговь сумын бүгийн цавын хоолойгоос олдсон. Одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан.

 

 


Цагийн хуваарь:
         Зун: (6-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл)
         Даваа-Баасан гарагт өдөр бүр 09:00 - 18:00 цаг хүртэл
         Бямба гарагт 10:00 -16:00 цаг хүртэл

         Өвөл: (10-р сарын 1-нээс 5-р сарын 31 хүртэл)
         Даваа-Баасан гарагт өдөр бүр 09:00-18:00 цаг хүртэл


Тасалбарын үнэ:
         Насанд хүрэгчид - 1000 төг
         Оюутан - 500 төг
         Хүүхэд -  300 төг
         Гадаад хүн - 1000 төг
         Камерийн бичлэг хийх - 10000 төг
         Фото зураг авах  - 5000 төг


Утас:
70442339, 70443449