Увс аймгийн музей нь 1948 онд Гэгээрлийн хэлтсийн дэргэд 1 хүний орон тоотой, шашны сэдэвт 300 орчим үзмэртэйгээр байгуулагдсан. БНМАУ-ын Соёлын яамны сайдын 1971 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101 тоот тушаалаар "Аймгийн музей" болон өргөжсөн. Эдүгээ 2734 дэсийн 5700 гаруй үзмэртэй. Увс аймгийн байгаль, түүх-угсаатны зүй, орчин үе, маршал Ю.Цэдэнбал гэсэн дөрвөн танхимтай. 2006 онд Монгол Улсын баатар, маршал Ю.Цэдэнбалын 90 насны ойгоор түүний түүхэн замналыг харуулсан танхимыг дэглэн тавьж музейн үзмэрийг өргөтгөсөн. Тус музей жилд гадаад, дотоодын жуулчид, хөдөлмөрчид, хүүхэд залуучууд нийлсэн 7000 – 8000 хүнд үйлчилдэг. Ойрад түмний олон арван үеийн арвин баялаг түүх, соёлын өвийг хамгаалах, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа явуулдаг.
Зун цагийн хуваарь: 5-р сарын 20-ноос 8-р сарын 31-нд Даваа – Баасан гарагт 08:00 – 12:00, 13:00 – 17:00
Өвөл цагийн хуваарь: 9-р сарын 1-нээс 5-р сарын 20-нд Даваа – Баасан гарагт 08:30 – 12:00, 13:00 – 17:30
Тасалбарын үнэ:
Хаяг: Увс аймаг, Улаангом хот, 7-р баг, Маршал Ю.Цэдэнбалын гудамж, 24
Утас: 7045-5899, 7045-4831
FB: Uvs Aimgiin Muzei