Музей - Сүхбаатар аймгийн музей

 

Сүхбаатар аймгийн музей нь 1949 оны 4-р сарын 15-нд Аймгийн бага хурлын нарийн бичгийн дарга нарын шийдвэрээр “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1962 онд музейд зориулан үзэсгэлэнгийн дөрвөн танхим бүхий байшин барьж ашиглалтанд оруулсан. 1972 онд Соёлын яамны сайдын тушаалаар “Орон нутгийг судлах музей” болж өргөжсөн.

Орон нутгийг судлах кабинетын анхны эрхлэгчээр шатрын спортын мастер М.Чоён ажиллаж байсан бөгөөд тэрээр ажиллаж байх хугацаандаа аймгийнхаа сум, хөдөө нутгаар явж угсаатны болон түүхийн олдвор, үзмэр цуглуулж баяжуулснаар музейн үзмэрийн 60-70% бүрдсэн. Мөн ард иргэд өөрсдийн хүсэлтээр үе дамжин эдэлж хэрэглэж ирсэн эд өлгийн зүйлсээ аймгийн музейд үнэгүй хандивлаж бэлэглэснээр сан хөмрөг улам арвижсан. Тус музей нь үзмэрийн 7 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхимтайгаар үйл ажиллагаа явуулдаг.  

Сүхбаатар аймгийн соёлын өвийг сурталчлах зорилгоор 1996, 1999, 2003, 2011, 2019 онд Улаанбаатар хотод бие даасан үзэсгэлэнгүүд гаргасан. ОХУ-ын Чита муж, Агын буриадад 1992 онд 14 хоног, Итали улсын Милан хотод 2002 онд 1,5 жил, Испани улсын хэд хэдэн хотод 2007 онд нэг жилийн хугацаатай үзэсгэлэнг БСШУЯ-тай хамтран зохион байгуулсан.

  • Цагийн хуваарь: Даваа – Баасан 08:00 – 17:00 цаг, Бямба – Ням: Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ.
  • Тасалбар: 5000 төгрөг
  • Санал хүсэлт хүлээн авах утас: 91356677
  • FB: Сүхбаатар Аймгийн Угсаатны Зүйн Музей
  • E-mail: sukhbaatarmuzei@gmail.com