Монголын анхны МИШЭЭЛ нэртэй ботаник хүрээлэн УБ хотод Мишээл ЕХРО төвийн урд байгуулагдаж байгаа бөгөөд 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орно. Монгол оронд ховордож буй мод бут, ургамлын төрөл зүйлийг энд дахин сэргээхээр ажиллаж байна. Мишээл төвийн урд Туул голын эрэг дагуу 11 га талбай дээр нэг ч мод бут, бургас хөндөхгүйгээр байгалийн жимийг ашиглан тохижуулж байна. Гүүрээр мод бутны дээгүүр алхаж тухайн орчны байгаль, Туул голын орчныг харах боломжтой. Мөн хүрээлэнд явган зам, амрах орчнууд байгуулагдана.
Нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар Мишээл групп ХХК, түүний 100 гаруй харилцагч компаниуд хамтран гүйцэтгэж буй уг төслийн архитектор, ландшафт төлөвлөлтийг Япон улсын Чиба их сургуулийн доктор Огата Мотому хийж байгаа ажээ.
Шинжлэх ухааны зорилготой дэлхийн анхны ботаник хүрээлэнг XYI зуунд Итали улсын Пизагийн их сургууль байгуулснаар дэлхийд энэ ойлголт тархаж, сүүлийн 50 жилийн хугацаанд жилд 500 сая хүн аль нэг ботаник хүрээлэнгээр зугаалдаг гэсэн тоон судалгаа гарчээ. Ботаник хүрээлэнгийн гол зорилго нь ховордсон мод бут, ургамал зэргийг ургуулж төрх байдлаар нь хадгалах юм.
Дэлхийн хамгийн топ 5 ботаник хүрээлэнд
Kirstenbosch National Botanic Garden, Өмнөд Африк, талбай 5.3 км.кв, 7000 гаруй нэр төрлийн ургамалтай, 107 жил болж буй. Дугуйн зам, явган аяллын зам, амралтын бүс, үйлчилгээний төвүүд, модны оройгоор явах гүүрэн замтай.
Singapore Botanical Gardens, Сингапур улс, 160 жилийн түүхтэй, Цахирмаа цэцгийн хүрээлэн 1000 орчим төрөл, 2000 орчим дэд зүйлийн ургамалтай.
Arctic Alpine Botanical Garden, Норвег улс, Тромзо. Жил бүр 5-10 сард нээгддэг, Тромзо ИС-ийн хүрээлэн бөгөөд таримал бус онгон байгалиараа ургаж буй олон төрлийн ургамалтай.
Kew Gardens, Англи улс, Лондон хот. 1759 онд байгуулагдсан, 50 мянга орчим нэр төрлийн ургамалтай.
Ryoan-ji temple, Япон улс, Киото хот. Хулс мод, бонсайгаар дүүрэн хүрээлэн. Эртний хөшөө баримал, түүхэн газрууд нь бас алдартай.