Баруун Монгол ардын язгуур урлагийн наадам

Зохион байгуулагч: 
  • Онцын тасархай тур ХХК
  • Монголын Урлагийн Холбооны Увс аймаг дахь салбар
Зохиогдох хугацаа: Жил бүрийн 8-р сарын эхний 7 хоногт
Зохиогдох газар:
Увс аймаг, Түргэн сум, ОТ tour - жуулчны бааз

2005 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 4-нд “Хүүхдийн мини наадам” нэртэйгээр өнөөг хүртэл зохион байгуулж ирсэн. Өдгөө тухайн орон нутгийн хүүхдүүдийн хүсэн хүлээдэг наадам болж өргөжсөн. Эртнээс нааш Монголчууд өөрсдийн ахуй соёл, амьдралын зан заншлаа дуу хуур, бүжиг наадмаараа илэрхийлж ажлынхаа алжаалыг тайлан, өвөг дээдсийнхээ өв уламжлалыг өнөөг хүртэл хадгалж ирсэн билээ. Дөрвөд, баяд, хотон гэх мэт үндэстнүүдийн хөөмий, бий биелэг, морин хуурын татлага, тууль хайлах зэрэг уламжлалт соёл урлагийг хойч үеийнхэндээ жинхэнэ утгаар нь өвлүүлэн үлдээх, гадаад дотоодын жуулчид, дэлхийн бусад орнуудад  сурталчлан таниулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн.

Хөтөлбөр:

  • Нээлтийн үйл ажиллагаа
  • Баруун Монголын язгуур урлагийн тоглолтууд
  • Ардын авъяастнуудаа шагнах үйл ажиллагаа
  • Хүүхдийн мини наадмын нээлт
  • Хүүхдийн хүчит бөхийн барилдаан
  • Хурдан дааганы уралдаан
  • Насанд хүрэгчдийн бооцоотой бөхийн барилдаан
  • Хурдан азарганы бооцоот уралдаан
  • Их насны хурдан морины бооцоот уралдаан
  • Даага, азарга, их насны морьдын цол дуудаж шагнал гардуулах ёслол
  • Бөхийн барилдаануудын шагнал гардуулах ёслол
  • Наадмын хаалтын үйл ажиллагаа

Тодруулга:

  • Наадмын үеэр Баруун Монгол үндэстэн ястангуудын амтдралын хэв маяг, соёл, зан заншил, арвайн гурил боловсруулалттай танилцаж амтлах, хонь ямаа үхрийн айраг архи нэрэх зан заншилтай танилцах, ааруул гаргаж бяслаг шахах зэрэг Баруун Монголын цагаан идээ боловсруулах арга барилтай танилцаж тусгай бэлтгэгдсэн гэрээр зочилно.
  • Компаний гэрээт машинаар Улаангом хотоос болон Баян-Өлгий, Ховд аймгаас тосож үйлчилнэ. Улаангом хотоос 100км, Ховд хотоос 450 км, Өлгий хотоос 240 км зайд байрладаг.
  • Наадмын дараа болон өмнө нь 1 ба 2 өдрийн аяллуудыг зохион байгуулах боломжтой.

Анхаарах зүйл:

  • Наадам үзэх төлбөр: гадаад иргэд 50 ам доллар, дотоодын иргэд 10 000 төгрөг (Үнийг лавлах шаардлагатай, жил бүр өөрчлөгддөг.)
  • Наадмын үеэр архи спиртны зүйл зарах, хэрэглэхийг хориглоно.

Холбоо барих утас: 99136772
Website: http://www.ottour.com



Since 2005, the festival has been organized on every August 4th. It has become one of the most favorite festivals among local children.  The festival is aim to inherit the culture and art of Western Mongolia as well as introducing and promoting it for domestic and foreign tourists. The festival includes performances of melodies performed on traditional instrument horse headed fiddle (bayad, durvud, hoton etc., ), throat songs, biyelgee. 

Programs :

  • Opening ceremony
  • Western Mongolian folk concert
  • Awarding ceremony of best talent
  • Opening ceremony of Children’ Mini Naadam
  • Children’ wrestling
  • 2-year-old horses or foals racing
  • Betted adult wrestling
  • Betted Stallion racing
  • Betted 6-year-old horse racing
  • Prizing activity for horse racing
  • Prizing activity for wrestlers
  • Closing ceremony

Note:

  • During the festival, you’ll experience the Western Mongolian Nomad culture, tradition, lifestyle and watching how dairy products such as curds, cheese, vodka are produced visiting especially prepared gers
  • We’ll serve you by vehicles from Ulaangom, Bayan-Ulgii or khovd provinces.
  • Distances: 100km from Ulaangom, the central town of Uvs province 450 km from Khovd town, 240 km from Ulgii town
  • Before or after Naadam we organize one or two-day tours
  • Not allowed to sell or use alcohol