Баргажин - олон улсын наадам

Барга түмний соёл, урлагийн наадам бөгөөд Орос, Хятадаас оролцогчид ирдэг.


Эхний өдөр:

  • Дотоод, гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авч, байрлуулах

Хоёр дахь өдрийн хөтөлбөр:

  • Их насны хурдан морины уралдаан
  • Соёолон насны хурдан морины уралдаан
  • Баргажин наадмын нээлтийн ажиллагаа
  • Баярын жагсаалд Баргачууд хал овгийнхоо тугтай жагсах
  • Наадмыг нээж аймгийн засаг дарга үг хэлэх
  • Наадмын тугийн өргөх ёслол
  • Урлагийн мэндчилгээ
  • Зээрэнхий-бөөрөнхий - бүжгийн тоглолт
  • Баргын толиот бөхийн барилдаан
  • Барга ястны болон бусад сумдын нутаг, нутгийн онцлог бүтээгдэхүүн, ногоо, цагаан идээний үзэсгэлэн худалдаа
  • Баргын түнх харваа /Сурын талбайд/
  • Хурдан морьдыг цоллох, шагнал гардуулах, Толиот бөхийн барилдаан, Түнх харвааны шагнал гардуулах
  • Барга бөөгийн гал тахих ёслол /Талын ахан дүүс цогцолборт/
  • Барга ардын дуу, баргын сэдэвт зохиолын дууны уралдаан
  • Баргажин - хувцас загварын уралдаан

Гурав дахь өдрийн хөтөлбөр:

  • Барга судлалд орчин үеийн тулгамдаж буй асуудлууд - Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
  • Баргажин наадам - гэрэл зургийн үзэсгэлэн
  • Барга түмний түүх соёлын үзэсгэлэн
  • Баргажин - хүндэтгэлийн тоглолт
  • Наадмыг хааж үг хэлэх
  • Шагнал гардуулах
  • Наадмын тугийг шилжүүлэх
  • Зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх

Дөрөв дэх өдрийн хөтөлбөр:

  • Зочид төлөөлөгчдийг үдэж мордуулах
  • Хөлөнбуйр, Гурванзагал сум болон дурсгалт газруудаар аялах