Төв аймагт анх 1942 онд 12 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн клуб байгуулагдан улмаар 1952 онд Соёлын ордон, 1982 онд Хөгжимт драмын театр болон өргөжин хөгжсөн түүхтэй. Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагыг улс, аймаг ихээхэн анхаарч театрын хуучин бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж 2007 онд БСШУЯ-ны зөвшөөрөл, аймгийн Засаг даргын захирамжаар « Монгол туургатан» театрыг 65 хүний орон тоотойгоор байгуулан үндсэн чиг үүргийн дагуу ажиллуулж улмаар Засгийн газрын 2007 оны 257-р тогтоолоор АЖ, ТХШ. Б. Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон юм.
Театрын уран бүтээлчдийн 89.3 хувь нь дээд боловсролтой мэргэжлийн хүмүүсээр хангагдан Монгол улсын Гавъяат цолтон 4, Соёлын тэргүүний ажилтан 17 хүн ажиллаж байна. Манай театр гадаад харилцаагаа өргөжүүлэн БНСУ, БНХАУ, Вьетнам улс, ОХУ-ын Буриад улс-д аялан тоглолт хийж байсан. 2011 онд “Гэгээн туза-2010” наадмаас 11 муза авч хөдөө орон нутгийн театраас анх удаа гран при шагналыг хүртсэн. Цаашид театрынхаа үйл ажиллагааг улам өргөжүүлэн орчин үеийн театрын чиг хандлагатай нийцүүлэн урлагийн олон төрөл хэлбэрээр шинэ бүтээл туурвих зорилго тавьж ажиллаж байна.
Хаяг: Төв аймаг Зуунмод сумын 1-р баг “Монгол туургатан театр”
Утас: 70273523, 88068601 (Маркетингийн менежер)
Тасалбарын хуваарь:Жил бүрийн 6-р сараас 9 сарын 25-ны хүртэл тоглоно (аялал жуулчдад)
Тасалбарын үнэ: Үндсэн үнэ 15.000 төг
Гэрээ байгуулсан тохиолдолд 10.000 төг (компаний жолооч, аяллын хөтөч орчуулагч үнэгүй)