1921 оны 11 дүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 номтой байгуулагдсан бөгөөд 1924 онд Улсын номын сан болгожээ. 1951 онд одоогийн гурван давхар барилгад шилжин орж, 500 мянга орчим номтойгоор үйлчилгээ явуулж эхэлсэн байна. Номын фонд болон үйлчилгээний цар хүрээгээрээ томоохон номын сан бөгөөд Монгол үндэстэн буюу Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, ховор нандин гар бичмэл, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг цуглуулан хадгалж гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын сонирхлыг татсан мэдээлэл судалгааны гол төв болж байна. Эдүгээ тус номын сан нь монгол, төвд, манж, англи, орос, япон, солонгос, герман болон дэлхийн бусад олон хэл дээрх 3 сая гаруй эртний болон орчин үеийн ном судар, хадгаламжийн нэгжээр үйлчилж байна.
Хаяг: Төв шуудангийн замын зүүн урд, Улсын драмын эрдмийн театрын эсрэг талд
Утас: 70112396
Цагийн хуваарь: